No menu items!
HomeЗөвлөгөөХаврын салхинаас арьсаа хэрхэн хамгаалах вэ

Хаврын салхинаас арьсаа хэрхэн хамгаалах вэ

-

Хэт хуурайшилттай, салхитай хаврын улиралд арьсандаа анхаарал тавьж хамгаахгүй бол хурдан хатах, хуурайших, хогжруултах улмаар амархан үрчлээтэж эхэлдэг. Энэ үед арьсаа та дараахь байдлаараа арчилж амраагаарай

Ундаа, ус, цай зэргийг зохих хэмжээгээр ууж, биеийн доторх усны хэмжээгээ хангалттай байлгаарай. Байнга усанд орох, нүүрээ угаах зэрэг нь арьсанд нөлөөлж чийглэг байлгаж чадна. Үүнээс гадна, нүүрээ уураар үлээлгэж байвал онцгой сайн.

Нар салхинд арьсны шим тэжээл алдагдаж, сэвтэж хогжруутсан арьсны эсийг нөхөн сэргээх шаардлагатай. Оройн арван цагаас үүрийн 4 цагийн хооронд арьс сэргэх хамгийн таатай үе байдаг тул энэ үед заавал унтаж арах нь арьсанд тань ч бас амралт болдог.

Витамин ихтэй шинэ соргог ногоо, жимс, өндөг болон зөгийн бал зэрэг нь арьсны солилцооны чадавхыг нэмэгдүүлнэ.

Өглөө бүр нүүрний булчин, цусан судлын чиглэл дагуу хоёр гараараа алгуурхан хэдэн минут илж байвал цусны эргэлт болон эсийн ялгаралд сайн бөгөөд арьсны тосыг ч нэмэгдүүлэх юм.

Хамгийн чухал нь нүүрээ цэвэрлэх, арьсны арчилгаа юм. Гэрийн буюу энгийн нөхцөл дэх арьс арчилгаа нь өглөө болон оройных гэж хуваагддаг. Үе шат бүр нь дотроо цэвэрлэгээ, сэргээлт, эрчимт арчилгаа, хамгаалалт гэсэн хэсгээс бүрддэг. Арьсыг саван ашиглалгүйгээр өглөөд гель, эсвэл угаагч шингэнээр, оройдоо үүн дээр цэвэрлэгч сүүн цэвэрлэгч нэмэн цэвэрлэж байх нь хамгийн зохистой гэж үздэг. Өглөө, эсвэл орой гэж ялгалгүйгээр сэргээлтийг цэвэрлэгээний дараа хийх ёстой. Эрчимтэй арчилгаа гэдэг нь өглөөд өдрийн тос, оройд нь шөнийн тос хэрэглэхийн хэлдэг. Өдрийн тос нь арчилгаанаас гадна нүрний арьсныг нарын туяанаас хамгаалах, нүүр будалтын суурь болох гэсэн давхар үүргийг гүйцэтгэж байдаг. Нүүрний өдөр тутмын арчилгаанаас гадна арьсыг сэргээн залуужуулах нөлөө үзүүлдэг бусад арга гэж бас байдаг.

Хаврын улиралд масктай нөхөрлө

Хуурайших, наранд түлэгдэх, нүүрний арьс өнгө алдах, цэгтэн улайх, зовхины дор хөхрөх зэрэг олон асуудлыг тус тусад нь, эсвэл хавсруулах шийдэх нь арга нь нүүрний маск юм.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд