No menu items!
HomeХоол, шим тэжээлНЭМҮТ: С аминдэм нь хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулж, эсийн бодисын солилцоонд...

НЭМҮТ: С аминдэм нь хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулж, эсийн бодисын солилцоонд чухал үүрэгтэй

-

С аминдэмийн талаар НЭМҮТ-өөс мэдээлэл өглөө. С аминдэмээр баялаг жимс, жимсгэнэ идэж дархлаагаа дэмжээрэй.

С аминдэм нь антиоксидант шинж чанартай, төмрийг шингээхэд тусалдаг, хоол хүнсэнд агуулагдах нитритийг бууруулснаар хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулж, эсийн бодисын солилцоонд чухал үүрэгтэй.

Байгалийн гаралтай бүх төрлийн жимс, жимсгэнэ, нимбэг, жүрж, киви, амтат гуа болон цэцэгт байцаа (брокколи), амтат төмс, чинжүү, байцаа зэрэг хүнсний ногоо нь С аминдэмийн сайн эх үүсвэрүүд юм.

Тухайлбал, Цитрусын төрлийн жимс нь аминдэм, эрдэс бодис болон эслэгээр баялаг бөгөөд дархлаа дэмжих өндөр ач холбогдолтой. Цитрусын төрлийн жимсэнд амтат жүрж, бэрсүүт жүрж, мандарин, нимбэг зэрэг жимс ордог.

Цитрусын жимс нь С аминдэмийн маш сайн эх үүсвэр болохын зэрэгцээ усанд уусдаг болон уусдаггүй эслэг, кали, кальци, фосфор, магни, зэс, В1, В2, В3, В6 аминдэм, фолийн хүчил, пантотены хүчил болон олон төрлийн биологийн идэвхит бодисууд агуулдаг тул олон төрлийн өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг. Мөн энэ төрлийн жимс нь өөх тос, холестерин, натри агуулдаггүй юм.

С аминдэм нь цусны цагаан эсийн үүсэлтийг нэмэгдүүлэх замаар дархлааг дэмждэг. Мөн эдгээр жимс нь хавдрын эсрэг үйлдэлтэй биофлавинойд агуулдаг байна. Флавинойд нь исэлдэлтийн эсрэг үйлдэлтэй тул чөлөөт радикалуудыг саармагжуулж хавдрын эрсдэлийг бууруулдаг. С аминдэм нь бие махбодыг чөлөөт радикалаас хамгаалдаг хүчтэй исэлдэлтийн эсрэг бодис бөгөөд шархны эдгэрэлт болон цусны судас, шөрмөс, мөгөөрс, холбоос эд, ясыг тогтоон барьдаг холбогч эдийн уураг болох коллагены нийлэгжилтэнд чухал шаардлагатай байдаг. Фолийн хүчил нь эсийн хуваагдал, дезорибонуклейн хүчлийн нийлэгжилтэнд оролцдог. Хүний бие махбод С аминдэмийг боловсруулж, нөөцөлж чаддаггүй тул өдөр тутам хоол хүнсээрээ авах шаардлагатай.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд