No menu items!
HomeОнцлохСэрэмжлүүлэг: Гарцаар гарч явсан 12-13 насны хоёр охиныг мөргөсөн осол гарчээ

Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч явсан 12-13 насны хоёр охиныг мөргөсөн осол гарчээ

-

Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 12:41 цагт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байгаа хоёр хүүхдийг автомашин дайрчихлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Энэ дагуу Тээврийн Цагдаагийн Албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 12-13 насны хоёр охиныг гарцаар зам хөндлөн гарах үед “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байна.

Үүний улмаас 12 настай охин ослын газарт амь насаа алдаж, 13 настай охин гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байна. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж жолооч нар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд жолоогоо шилжүүлэхгүй байх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглахгүй байх, сургуулийн орчинд болон явган гарцтай замын хэсэгт анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцож зам, тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд