No menu items!
HomeНийгэм"Иргэдийг Солонгосын хилээс буцааж байгаад тайлбар авахаар ажиллаж байна"

“Иргэдийг Солонгосын хилээс буцааж байгаад тайлбар авахаар ажиллаж байна”

-

Монгол Улсын зарим иргэнийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй түр саатуулж, эх орон руу нь буцааж байгаа тухай мэдээлэл цахим орчинд тархаад байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Ямар иргэдийг хил дээрээс буцаагаад байгааг тодруулахаар, тайлбар авахаар Гадаад харилцааны яам ажиллаж байгаа. Хилээрээ хэнийг нэвтрүүлэх үгүй нь тухайн улсын асуудал тул бид шууд оролцох боломжгүй.

Солонгос, Монгол хоёр орны Засгийн газар хоорондын яриа хэлэлцээр өндөр түвшинд үргэлжилж байгаа. Иргэн солилцоо буюу визийн асуудлыг улам бүр хөнгөвчлөх чиглэлд Засгийн газар санаачилга гарган ажиллаж байна.

Бидэнд ирсэн мэдээллээр сүүлийн 5-8 сард Солонгосын Элчин сайдын яамнаас олгосон визийн тоо өмнөх жилийнхтэй харьцуулахад 2-3 дахин нэмэгдсэн байна” хэмээн Засгийн гзарын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ хэлэв.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд