No menu items!
HomeХоол, шим тэжээлЗүрхэнд тустай найман хүнс

Зүрхэнд тустай найман хүнс

-

Зүрх судасны өвчлөлийн голлох шалтгааны нэг нь амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт байдаг. Хүний эрүүл байх нэг үндэс нь зөв хооллолт. Ялангуяа хүний биеийн гол хөдөлгүүр болох зүрхээ эрүүл байлгах нь чухал юм. Байгалийн гаралтай цэвэр ургамлууд нь зүрхэнд маш сайн төдийгүй танд асар их хүч тамирын нөөц болно. Ингээд та бүхэнд зүрхэнд хамгийн ашигтай хүнсийг танилцуулж байна.

Яргай загас

Яргай загасны мах нь ханаагүй тосны хүчил омега-3-аар баялаг. Омега-3 ихээр агуулсан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь эрүүл амьдрах үндэс. “Омега-3″ нь зүрхний хэм алдагдах, зүрхнээс шалтгаалсан гэнэтийн үхэлд хүрэх эрсдлийг бууруулдаг. Мөн цус багадалт болон бусад үрэвслийг дардаг байна.

Хар шоколад

Эпикатехин гэх бодисын нөлөөгөөр какао даралт бууруулах үйлчлэлтэй гэгддэг. Зүрхний шигдээс, цус харвах эрсдэл өндөртэй хүмүүс хар шоколадыг өдөр бүр хэрэглэвэл зохистой. Какаог 60-70%-иар агуулсан хар шоколад нь цусны даралтыг хэвийн байлгаж, судас бөглөрөх болон үрэвслээс сэргийлдэг флавноидууд, полифенолуудыг агуулдаг.

Сармис

Сармисыг нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байгалийн гаралтай шилдэг антибиотик гэдэг. Сармис нь хүний эрүүл мэндэд тустай 150 гаруй аминдэм, эрдэс бодис агуулдаг. Хоол хүнсэндээ сармисыг тогтмол хэрэглэснээр та судас бөглөрөх аюулаас, цаашилбал атеросклероз буюу судасны хатуурлаас ч өөрийгөө хамгаална. Мөн цусны даралт бууруулах тустай.

Брокколи, бууцай, байцаа

 Эдгээр ногоон ургамлууд нь антиоксидант адил үйлчилдэг каротиноид хэмээх бодисыг агуулдаг. Энэ нь биеэс хорт бодисыг хөөнө. Мөн их хэмжээний ширхэглэг, витамин, эрдэс бодисууд тэр ч бүү хэл омега-3 ч агуулагддаг.

Авокадо

Зүрхний титэм судасны өвчний эрсдлийг бууруулж, холестролын түвшинг тогтворжуулдаг энэ жимс нь антиоксидантууд болон калиг ихээр агуулдаг. Мөн хүний биед амархан шингэдэг ба E, B, A, C, K, PP, фолийн хүчил гэх мэт аминдэм, кальци, фосфор, төмөр, натрий зэрэг эрдэс бодис авокадо жимсэнд цогцоороо бий.

Улаан дарс

Улаан дарсыг зохистой хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд нэн тустай. Улаан дарсанд агуулагдах полифенол хэмээх бодис зүрх судасны тогтолцооны өвчин эмгэгээс урьдчилан сэргийлдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Улаан дарсанд агуулагдах зүрхэнд тустай ресвератрол хэмээх бодис нь мөн газрын самрын нухаш, усан үзмэнд тодорхой хэмжээгээр агуулагддаг байна.

Элэг

Элэг нь зүрхэнд тустай хүнсний нэг. Элгэнд агуулагдах протейн, С витамин, В12 витамин, зэс, төмөр зэрэг нь хүний биед нэн тустай. Нэг элгэнд 6 грамм орчим өөх агуулагддаг бөгөөд энэ нь зүрхэнд муугаар нөлөөлдөггүй.

Хушга

Хушга нь хүний зүрх болон тархинд маш сайн нөлөө үзүүлдэг. Хушганд омега-3 тосны хүчил, хүнсний эслэг, фолат зэрэг зүрхний эрүүл мэндийг дэмжих амин дэм агуулагддаг. Түүнчлэн хушганд судасны эсүүдийг чөлөөт радикалуудаас хамгаалдаг Е амин дэм их хэмжээгээр бий.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд