No menu items!
HomeНийгэмХууль: Тэтгэвэр бодох дараалсан долоон жилийг таван жил болгов

Хууль: Тэтгэвэр бодох дараалсан долоон жилийг таван жил болгов

-

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн П.Анужин ажилласан. 28 жилийн дараа энэ хуулийг баталснаар дараах өөрчлөлтүүд гарна гэж хууль тогтоогчид үзэв:

-Хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжих эрх зүйн үндсийг тавилаа.
-Тэтгэврийн шударга тогтолцоо бий болж, төлсөн хэрээрээ үр шимийг нь хүртдэг эрүүл тогтолцооны суурь тавилаа.
-Удаан жил тогтвортой ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн иргэд илүү тэтгэвэр авна,
-Ажиллаж байсан үеийнхээ цалинтай дүйцүүлэн бодсон тэтгэвэр авах боломжтой.
-Тэтгэврийн бодлого улс төрөөс ангид байж, үнийн өсөлттэй уялдуулан тэтгэврийг жил бүр нэмнэ.
– Иргэн бүр нэрийн дансандаа мөнгөн хуримтлалтай болж, ирээдүйд ипотек, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулна.
-Хувийн, нэмэлт тэтгэврийн тогтолцоотой болно.
– Тэтгэвэр бодох дараалсан долоон жилийг таван жил болгоно.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд