No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЭ.Санчир: Биеийн жинг хурдан хасах тусам цөсний замын өвчлөл үүсэх эрсдэл нэмэгддэг

Э.Санчир: Биеийн жинг хурдан хасах тусам цөсний замын өвчлөл үүсэх эрсдэл нэмэгддэг

-

Биеийн жингээ бууруулах дэглэмийн талаар УНТЭ-ийн нийгмийн эрүүл мэндийн албаны хоол зүйч Э.Санчир зөвлөгөө өглөө.

Биеийн жингээ бууруулахдаа юуг анхаарах вэ?

Цахим орчин дахь биеийн жинг бууруулах дэглэмүүдийн мэдээллийг харахад илчлэгийн хувь нь маш бага байдаг. Үүнээс шалтгаалаад

  • Ядрах, сульдах
  • Толгой эргэх
  • Шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй. Учир нь хоолноосоо хангалттай шим тэжээл авахгүй байгаатай холбоотой.

Мөн биеийн жинг хурдан хасах тусам цөсний замын өвчлөл үүсэх эрсдэл нэмэгддэг. Ялангуяа, эмэгтэйчүүд шим тэжээлийн хязгаарлалт хийснээрээ нөхөн үржихүйн үйл ажиллагаа нь алдагдах сөрөг талтай. Тиймээс хоолны дэглэм барих гэж байгаа бол эхлээд хоол зүйчээс өөрт тохирох дэглэмийн талаар зөвлөгөө аваарай.

Жин бууруулах нийтлэг дэглэмүүдийн мэдээллийг харахад ихэнх нь долоо, 14 хоногт, сард их хэмжээний жин /10-15 кг/ хаяна гэсэн байдаг. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл энэ нь эрүүлээр жингээ хасаж байгаа зүйл биш. Хамгийн эрүүлээр биеийн жинг хасахад сард 2-3 кг турах боломжтой.

Хурдан хугацаанд жин хасах нь ямар эрсдэлтэй вэ?

  • Маш бага илчлэг авснаар бодисын солилцоо удааширна.
  • Энгийн дэглэмд шилжсэн үед илүү илчлэг нөөцлөх процесс биед явагдаж эргэн жин нэмж, дахин турахад хүндрэлтэй болно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд