No menu items!
HomeЭмч зөвлөж байна"Монголд тархсан хеликобактер нь хоруу чанар ихтэй, хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй"

“Монголд тархсан хеликобактер нь хоруу чанар ихтэй, хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй”

-

АУ-ны доктор, профессор, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн дурангийн зөвлөх эмч Х.Оюунцэцэг ходоодны өвчлөлийн талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Тэрээр “Монгол Улс ходоодны хорт хавдрын өвлөл, нас баралтын тохиолдлоороо дэлхийд тэргүүлж байгаа харамсалтай статистик байдаг. Ходоодны хорт хавдрыг үүсгэж буй шалтгаан, эрсдэлт хүчин зүйлд

  1. Удамшил
  2. Архи, тамхины хэрэглээ
  3. Хеликобактерийн халдвар
  4. Утсан, давсалсан хүнсний хэт их хэрэглээ
  5. Жимс, ногооны бага хэрэглээ багтдаг.

Удамшлын хүчин зүйл ховор тохиолддог бол бусад шалтгаанаас хүн өөрөө сэргийлж, ходоодны хорт хавдраар өвчлөхгүй байх боломжтой. Мөн ходоодны хорт хавдрыг эрт үед нь оношилбол эдгэрдэг, эмчлэгддэг. Монгол хүмүүст халдварлагдсан байгаа хеликобактер нь хоруу чанар ихтэй ходоодны шархлаа, хатингаршил, ходоодны хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй болох нь нэгэнт тогтоогдсон.

Ходоодны хорт хавдрын эхэн үед ямар ч зовиур шаналгаа байдаггүй. Тийм учраас хүмүүс эмнэлэгт үзүүлэхгүй байна. Гэтэл зовиур өгсөн үед эмчид хандахад хожуу үедээ орсон байдаг. Тиймээс эрт үед нь оношлуулахын тулд дурангийн шинжилгээ өгөх хэрэгтэй.

Мөн би дараах хэдэн зүйлийг зөвлөмөөр байна.

  1. 45-аас дээш насныхан ходоодны дурангийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах
  2. Төрөл садан нь ходоодны хорт хавдраар өвчилж байсан бол нас харгалзалгүй үзлэгт хамрагдах
  3. Хеликобактерийн халдвар оношлогдсон бол эмчлүүлж, дахин халдвар авахаас сэргийлэх
  4. Утсан, давсалсан хүнсний хэт их хэрэглээг хязгаарлах
  5. Жимс, ногооны хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай” гэлээ.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд