No menu items!
HomeХоол, шим тэжээлХавар цагт хэрхэн хооллох вэ?

Хавар цагт хэрхэн хооллох вэ?

-

Хаврын улиралд идээ ундаа, явдал мөрийг хэрхэн тохируулан сонгож хэрэглэх талаарх зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүргэж байна. 

Хавар

Хүний бие махбод, эрүүл чийрэг байх нь байгалийн цаг хугацаанаас зайлшгүй шалтгаалдаг тул байгалийн хувьсан өөрчлөгдөхийг дагалдан өөрсдийн амьдралын хэв маягаа зохицуулах нь чухал юм.

Хаврын улиралд бүх зүйл урган өсч байдаг хэдий ч цаг агаар өөрчлөмтгий хувьсамтгай байдаг болохоор хуучин архаг гэм хөдлөх, биеийн тамир тэнхээ муудах, өвчинд өртөмтгий болдог.

Хаврын улиралд цас мөс хайлж, газар гэсч, газрын дотоод бүлээн уур дээшилж түүний нөлөөгөөр цэцэг ногоо ургадаг үе бөгөөд энэ үед өвлийн сүүл сарын хүйтэн, хаврын бүлээн сарын завсрын үе эхэлж хоорондоо харшилж эхэлдэг. Тийм ч учраас “Хаврын салхи хавирга нэвт” гэсэн үг гарчээ.

Хавар цагт хэрхэн хооллох вэ?

Хаврын хавсаргыг даван туулахад хамгийн зохистой идээ, ундаа нь хүйтэн, халууныг тэнцүүлэх бүлээн чанартай идээ байх ёстой юм. Энэ үед шар идээг голчлон хэрэглэх улаан болон хар идээтэй хамт эсвэл дангаар хэрэглэнэ.

Шар идээ гэж малаас гарах сүү, сүүн бүтээгдэхүүнийг өнгөөр нь билэгдэн нэрлэдэг бөгөөд шар тос, цагаан тос, арвайн гурил болон шар будаатай цай, шар тостой цай, ээзгий, бяслаг, өрөм, зөөхий, уураг, хайлмаг зэрэг идээ, ундаанууд багтана. Шар идээ нь шингэц сайтай, ходоодны галын элчийг сэлбэж, илчийг үүсгэдэг учир хаврын улиралд нэн тохиромжтой юм.

Харин дөрөв болон тавдугаар сард амтлаг амттай, хөнгөн сэрүүн тослог идээг / бүх төрлийн цагаан идээ, уураг, тараг, сүү, ээдэм, ааруул, зөөхий, бяслаг/ гол болгож эсрэгээр давслаг, исгэлэн, гашуун амтыг тэвчих хэрэгтэй. Учир нь нэ үед хүнд хоол ундыг боловсруулах явц удааширдаг байна.

Хаврын улиралд өвлийн эх, адагт дотор хурж байсан ходоодны ерөнхий галын илч суларснаас шингээх чадвар буурдаг бөгөөд цаг агаар хуурайшин, салхи босон дулаарахад хүний биеийн дотоод дулаан болох шар бий болдог байна. 

Иймд өвөл дуусан цагаан идээнд шилжих завсрын энэ үед “үүц” махаа задалж хааяа яргуй идсэн ямааны махаар хоол хийн иддэг. Шар тос, цагаан тос, өөх тослог зүйл өрөм, хайлмаг, ээзгий, бяслаг, зөөхий, ааруул зэрэг цагаан идээг цайндаа хийн гэсгээн идэх зэрэг нь ходоодны галын илчийг сэлбэж, илчийг үүсгэдэг тул хаврын хавсраг, салхи жаврыг давахад тустай тул голлон хэрэглэж иржээ. 

Мөн аарцтай шөл, шар тостой арвайн гурил, хуучин арвайн гурил, хөх гурилын төрлийн хоол, боов боорцог, хонь үхрийн махтай гурилтай шөл, саримстай бууз, банш, хуушуур, га-гийн шөл, шар тосонд гурилдсан цай, буцалсан ус, зөгийн балтай ус ууж, шим төгөлдөр цагаан идээ, будаа зэрэг бор хоол халуунаар нь хоолловол сайн.

Баримтлах зарчим:

  • Орой унтаж эрт босож, цэвэр агаарт явган их алхаж, биеийн алжаалыг тайлах, 
  • Өдөр унтахыг тэвчиж, сүүдэрлэг газар сууж амарч, хөдөлгөөн сайн хийх, хуурай дулаан орчинд ажиллаж амьдрах, 
  • Ерөнхийдөө хавар аль болох олон удаа дасгал хийвэл зохино.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд