No menu items!
HomeЭрүүл мэндД.Уранчимэг: 40-өөс дээш насныхан жилд 1-2 удаа нүдний дотоод даралтаа үзүүлэх хэрэгтэй

Д.Уранчимэг: 40-өөс дээш насныхан жилд 1-2 удаа нүдний дотоод даралтаа үзүүлэх хэрэгтэй

-

Эрүүл Мэндийн Яамны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс дэлхийн глауком өвчнөөс сэргийлэх долоо хоногийн хүрээнд хараа алдалттай холбоотойгоор “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр АШУҮИС-ийн Нүд судлалын тасгийн эмч, анагаах ухааны доктор Д.Уранчимэг “Хүний нүдний дотоод даралт ихсэх эсвэл харааны мэдрэлийн өөрчлөлт гарснаар эргэшгүй сохор болгодог өвчин бол глауком юм. 

Дэлхий даяар 80 сая хүн энэ өвчний улмаас хараагүй сохор болсон гэх тооцоолол гарчээ. Монгол Улсад хийгдсэн олон улсын томоохон судалгаагаар глауком өвчний тархалт БНХАУ-тай адил хэмжээнд байгаа үзүүлэлт бий. 

Эргэшгүй хараа алдахад хүргэдэг өвчин учраас энэ чиглэлд ард түмнийхээ анхаарлыг хандуулах хэрэгтэй юм. Глауком өвчнийг аль ч насныхан тусаж болзошгүй. Ийм учраас

  • Шинэ төрсөн нярай хүүхдүүдийг нүдний эмчид үзүүлэх
  • Өсвөр үеийн хүүхдүүдийг гэмтэл бэртэл авсны дараагаар нүдний хяналтад оруулах
  • 40-өөс дээш насныхан жилд 1-2 удаа нүдний дотоод даралтаа үзүүлж, анхаарлаа хандуулах нь чухал.

Энэ төрлийн нүдний өвчин нь харааны мэдрэлд гарч буй өөрчлөлт боловч хүний чиглэж харж байгаа зүйлийн хараа алдагдахад хүргэдэг. Өөрөөр хэлбэл төвийн болон захын хараа алдагдаж, нүдний дотоод даралт ихсэх гэх мэтчилэн шинж тэмдгээр илэрнэ” гэлээ. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд