No menu items!
HomeОнцлох үйл явдалБ.Янжиндолгор: Элэгний В вирусийн эсрэг эмийн 90 хоногийн хэрэглээг нэг дор бичдэг...

Б.Янжиндолгор: Элэгний В вирусийн эсрэг эмийн 90 хоногийн хэрэглээг нэг дор бичдэг болсон

-

Элэгний В вирусийн эсрэг эмийн 90 хоногийн хэрэглээг нэг дор бичдэг болжээ. Энэ талаар ЭМДЕГ-ын өагц хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгор мэдээлэл өглөө.

Тэрээр “ЭМДҮЗ-ийн 2022 оны 11-р тогтоолоор эмийн үнийн хөнгөлөлтөд үзүүлэх жагсаалтад элэгний В вирусийн хоёр ерөнхий нэршлийн, дөрвөн худалдааны нэршлийн эм багтсан байдаг. Эдгээр эмүүдийг ЭМД-ын сангаас 50 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа. Элэгний В вирусийн эсрэг эмийг эмч нар нэг сарын хугацаатай бичиж өгдөг байсан бол одоо 90 хоног хүртэлх хугацааны ЭМД-ын хөнгөлөлттэй бичүүлж авах боломжтой болсон” гэлээ.

Эрүүл мэндийн сайдын 2018 оны А288 дугаар тушаалын дагуу 90 хоног хүртэлх хугацаанд хэрэглэх элэгний В вирусийн эсрэг эмийг нэг удаагийн жороор бичүүлэх боломжтой болсон. Ингэхдээ эмчийн бичсэн эмчилгээний үргэлжлэх хугацаанаас хамаарч дараагийн жор бичих хугацаа шалтгаалах тул эмчээр нэг удаагийн жор бичүүлэхдээ өөрийн боломжит хугацаанд тохирсон тоо, ширхэгтэй эмийг худалдан авахыг ЭМДЕГ-аас зөвлөлөө. Учир нь эмчийн бичсэн хэмжээнээс цөөн эм худалдан авсан тохиолдолд эмийн жорын хугацааг дуустал үлдсэн эмээ нөхөж авах боломжгүйг анхаарах хэрэгтэй аж.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд