No menu items!
HomeСэдэвХууль: Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас багагүй...

Хууль: Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас багагүй байна

-

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиас хүргэж байна.

5 дугаар зүйл. Өндөр насны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл

1. Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид “хөдөлмөрийн хөлс” гэх/-ын 45 хувиар тогтооно.

2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно.

З.Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ.

4.Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /цаашид “хөдөлмөрийн баталгаат хөлс” гэх/-ний 75 хувиас хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас тус тус багагүй байна.

6.Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх болон мөн үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэний тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээтэй дүйцүүлэн тооцно.

6 дугаар зүйл. Өндөр насны тэтгэвэр олгох хугацаа

Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно.

Хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэж юу вэ?

ӨНДӨР НАСНЫ ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТЭТГЭВЭР

10-20 хүртэл жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч төрсөн ондоо- харгалзах насанд хүрсэн тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч болно.

Тухайлбал, 1961 онд төрсөн эрэгтэй 61 насанд хүрээд, 1966 онд төрсөн эмэгтэй 56 насанд хүрээд өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоох насыг нэмэгдүүлэхтэй холбоотой өөрчлөлт орж эрэгтэй даатгуулагчийн тэтгэврийн насыг 2027 он гэхэд, эмэгтэй даатгуулагчийн тэтгэврийн насыг 2037 он гэхэд 65 нас болгохоор баталсан. Үүний дагуу тэтгэврийн насыг 2018 оноос жил бүр 3 сараар нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ насыг тухайн онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх хугацааг хангаагүй тохиолдолд баримтална.

Тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохдоо хуульд заасан шимтгэл төлөх хугацааг бүрэн хангасан нөхцөлд тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих хугацааны нийт сарын тоонд хувааж, шимтгэл төлсөн нийт сарын тоогоор үржүүлж тооцно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд