No menu items!
HomeНийгэм5-14 насны хүүхдүүд чарганаас унаж гэмтэх тохиолдол өндөр байна

5-14 насны хүүхдүүд чарганаас унаж гэмтэх тохиолдол өндөр байна

-

Унаж гэмтэх нь нийт осол гэмтлийн дунд хамгийн түгээмэл тохиолддог бөгөөд улсын хэмжээнд жил бүрийн осол гэмтлийн шинэ тохиолдлын 35-40 хувийг эзэлж, тэргүүлэх шалтгаан болж байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2018-2022 онд унаж гэмтсэний улмаас тусламж үйлчилгээ авсан хүний тоо 279.402 хүрчээ. Мөн жилд дунджаар 55.880 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь нийт осол гэмтлийн 45.30 хувийг эзэлж байгаа юм.

2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ГССҮТ-д цас мөсөн дээр халтирч, унаж гэмтсэний улмаас яаралтай тусламж авсан үйлчлүүлэгчийн тоо 1541 байна. Түүнчлэн чарганаас унаж гэмтсэн 221 үйлчлүүлэгч яаралтай тусламж авсан бөгөөд үүний 149 нь буюу 67,4 хувь нь 1-18 хүртэлх насны хүүхэд байгаа аж. Тухайлбал 1-4 насны 15, 5-9 насны 63, 10-14 насны 60, 15-17 насны 11 хүүхэд чарганаас унаж гэмтсэн гэдгийг ЭМЯ-наас мэдээлж байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд