No menu items!
HomeОнцлох үйл явдалГХЯ: Чех улсад сураггүй алга болсон монгол иргэний цогцос олдсон. Мөрдөн шалгах...

ГХЯ: Чех улсад сураггүй алга болсон монгол иргэний цогцос олдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

-

Чех улсын Ческа Липа хотод ор сураггүй алга болсон Монгол Улсын иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байсан.

Тэгвэл Ческа Липа хотын цагдаагийн газраас 15:00 цагт иргэн “Ц”-ийн цогцсыг олж, эрэн хайх ажиллагааг зогсоосон байна. Монгол улсын иргэн “Ц” нь 25 настай 38 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд гэрээсээ гараад 50 гаруй цаг сураггүй болжээ.

Цагдаагийн газраас талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийх юм байна. Талийгаач гарахдаа гар утасгүй гарсан бөгөөд нөхөртөө “Салхилчихаад ирье” гээд гараад явсан гэж мэдээлж байв. 

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-наас мэдээлэв.

Хувь хүний нууцтай холбоотой асуудал учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яамнаас талийгаачийн гэр бүлийнхэнтэй нь байнгын холбоотой ажиллаж байна гэв.

Өнөөдрийн байдлаар манай улсын 12,000 орчим иргэн Чех улсад ажиллаж, амьдарч байгаа аж

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд