No menu items!
HomeЭрүүл мэндС.Чинзориг: Галзуугийн вакцины оронд сүрьеэгийн вакцин хийсэн ноцтой явдал болсон

С.Чинзориг: Галзуугийн вакцины оронд сүрьеэгийн вакцин хийсэн ноцтой явдал болсон

-

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нохойд хазуулсан хүнд вакцин андуурч хийсэн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр “2020 оны 1 сарын 5-ны 13 цагийн байдлаар ЭМЯ-нд Сүхбаатар аймагт нохойнд хазуулсан 9 иргэнд галзуугийн вакцин хийх шаардлагатай гэх мэдээлэл ирсэн. Харин галзуугийн вакцины оронд сүрьеэгийн вакцин хийсэн ноцтой явдал болсон.

Гэтэл нэг хүнд хийх сүрьеэгийн вакциний доз хэмжээг хэтрүүлж хийсэн мэргэжлийн ноцтой алдаа гаргасан байна. Ингэхдээ нэг иргэнд хийх сүрьеэгийн вакцины дозыг 20-30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хийсэн” гэв.

Мөн тэрбээр “Урьд шөнө энэ мэдээллийг аваад хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байна. Нэгдүгээрт, ЭМЯ-наас томилогдсон мэргэжлийн багийг Сүхбаатар аймаг ажилуулахаар явуулсан. Аймгийн Засаг даргатай утсаар холбогдсон. Мэргэжлийн алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох чиглэл өгсөн. Иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулахуйц үйлдэл гаргасанд Эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж өгөх хүсэлтийг ЭЦА-нд бичгээр уламжилсан” гэдгийг хэллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд