No menu items!
HomeХэн юу хэлэвХэн юу хэлэв: Татварын өөрчлөлт зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш цалинтай...

Хэн юу хэлэв: Татварын өөрчлөлт зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүст л хамаатай

-

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлтөөр  хувиараа бизнес эрхлэгчдийн төлөх татварын хэмжээ нэмэгдэнэ, банкны дансны гүйлгээнээс татвар авна гэх зэрэг мэдээллүүд цахимд тархсан. Тэгвэл уг асуудлын талаар холбогдох хүмүүсийн өгсөн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Б.Тэлмүүн: Татварын өөрчлөлт сарын 10 сая төгрөгөөс дээш цалинтай 1300 хүнд хамаарна

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн: УИХ-аас 2023 оны төсвийн тухай хуулийг дагалдуулаад Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулсан. 2023 оноос эхлэн мөрдөгдөх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт  нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой 1,300 хүнд хамаарна.

Сард 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой хүмүүсийн 10 саяас давсан хэсэгт нь 15 хувийн татвар ногдохоор хуулийн өөрчлөлт орсон. Сарын 10 сая төгрөгөөс доош орлоготой нийт иргэн хувь хүний 99.9%-д энэ татвар нөлөө үзүүлэхгүй.

Энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй. Банкны дансны гүйлгээнээс татвар авах мэтээр олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл нь үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл.

Б.Заяабал: ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлт нь 10 сая төгрөгөөс дээш орлоготой хүнд хамаарна

Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал: 2023 оноос эхлэн мөрдөгдөх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой 1,300 хүнд хамаарна.

Сарын 10 сая төгрөгөөс доош орлоготой нийт иргэн хувь хүний 99.9%-д энэ татвар нөлөө үзүүлэхгүй. Энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй. Банкны дансны гүйлгээнээс татвар авах мэтээр олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл нь үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл юм.

МТА: Таны дансны орлогоос шууд татвар авахгүй, санаа зовох зүйлгүй

МТА: Иргэдийн дансны орлогоос татвар авахгүй. Манай улс иргэд нь өөрсдөө олсон орлогоо тайлагнаж, татвараа төлдөг хуультай. Тиймээс таны данснаас шууд татвар авахгүй, та санаа зовох зүйлгүй. Харин 2023 оноос хувь хүний орлогын албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт орж, сарын 10 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдэд шаталсан хувь хэмжээгээр татвар ногдуулна. Үүнд өндөр орлоготой 1300 иргэн л хамрагдана.

Тухайн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан 14, 18-р зүйлд заасан орлого гэдэг нь иргэдийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогыг тодорхойлсон заалтууд юм. Сард 10 сая төгрөг хүртэлх цалингийн орлоготой иргэний татвар огт нэмэгдээгүй хуучин шигээ хувь, хэмжээгээр татвараа төлнө.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд