No menu items!
HomeНийгэмТодруулга: ЭМД-аар үнэгүй олгогдох даралт бууруулах, зүрхний хэм алдагдлын эмийг эмчийн бичгээр...

Тодруулга: ЭМД-аар үнэгүй олгогдох даралт бууруулах, зүрхний хэм алдагдлын эмийг эмчийн бичгээр авна

-

ЭМДЕГ, Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна. Үүнд багтсан даралт бууруулах 7 төрлийн эм, Зүрхний хэм алдагдлын үед хэрэглэх эмийн жагсаалтыг уншигчддаа мэдээлсэн билээ.

Тэгвэл эдгээр эмийг хаанаас, хэрхэн авах талаар ЭМДЕГ-аас тодруулахад “Өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн хяналтын эмчээрээ “Новартис Аксес” хөтөлбөрийн хүрээнд бүртгэгдсэн эмийг бичүүлж МОНОС, АЗИ ФАРМ, МЭИК-ийн салбаруудаар 100% хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Өөрөөр хэлбэл, ЭМД-аар өмнө нь хөнгөлөлттэй эмийг хэрхэн бичүүлж авдаг байсан тэр журмаар бичүүлнэ. Дараа нь, дээр дурдсан эмийн сангуудад очоод бичгээ үзүүлэхэд программд орчихсон байгаа тул шууд авах боломжтой” гэлээ.

Хэрэв та ЭМД төлөгч бол ЭМД-аар үнэгүй олгогдох даралт бууруулах 7 төрлийн эм, зүрхний хэм алдагдлын үед хэрэглэх эмийг авах бол өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн хяналтын эмчдээ хандаарай.

Даралт бууруулах 7 төрлийн эм

Зүрхний хэм алдагдлын үед хэрэглэх эм

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд