2022 оны дөрөвдүгээр сард нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50%-ийг буцаан олгох хуулийг УИХ баталсан билээ. Буцаан олголтыг он дуустал олгох бөгөөд сар бүрийн 25-наас эхлэн олгоно хэмээн холбогдох газраас мэдээлж байсан.
Харин иргэдийн 10-р сарын буцаан олголт орохгүй байгаа аж. Үүнийг НДЕГ-аас тодруулахад “НДШ-ийн 10-р сарын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс олгогдож эхэлсэн. Өмнөх саруудын буцаан олголт дансанд нь орж байсан бол асуудал байхгүй” гэлээ.
Хэрэв та НДШ-ийн буцаан олголтоо огт авч байгаагүй бол дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулахыг холбогдох газраас мэдээлсэн. Иргэд https://daatguulagch.ndaatgal.mn/#/account/login, E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн портал болон харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, сумын нийгмийн даатгалын тасаг, байцаагчид өөрийн биеэр очин дансны мэдээллээ засуулах боломжтой.