No menu items!
HomeУлс төрЖ.Сүхбаатар: Намайг элий балай хүн байгаа мэтээр харагдуулах нь улс төрийн зорилготой

Ж.Сүхбаатар: Намайг элий балай хүн байгаа мэтээр харагдуулах нь улс төрийн зорилготой

-

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Гэр хороололд эмийн сан маш бага байгаа учраас иргэд хайж ийш тийшээ явдаг нь түгжрэлд нөлөөлж байна” гэсэн байр суурийг өчигдөр илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр уг байр суурьтай холбоотойгоор дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр “Миний хувьд түгжрэлтэй тэмцэх нэгдсэн бодлого төлөвлөлтийг хийж байгаа. Гурав, дөрвөн пост гарсан. Нэг бол зураг дээр нь өөр тайлбар бичдэг, эсвэл үгний араас залгаад нэг өгүүлбэр бичээд байгаа. Түгжрэл үүсгэх нөхцөл болж байна гэсэн үг бичлэг дээр байхгүй.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг ярилцах үеэр С.Энхболд сайдад асуулт тавихдаа хэлсэн үг. Миний хувьд түгжрэлийн асуудал эрхэлж байгаа учраас бүх л зүйлтэй орооцолдох юм. Тухайлбал, дата дурангаар харахад хотын 272 хүнд нэг эмийн сан ногдож байхад, гэр хорооллын 600 гаруй иргэнд нэг ногдож байгаа тухай яриад эмийн сангийн хүрэлцээ ямар байгаа талаар асуусан. 

Түгжрэлтэй холбоотой ажил хийж байгаагаа ярьсан хэрнээ үүнтэй холбоогүйгээр С.Энхболд сайдад асуулт тавьсан. Намайг заавал элий балай хүн байгаа мэтээр харагдуулах нь улс төрийн зорилготой. 

Гурван сарын өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад зүгээр л байсан. Гэтэл одоо гэнэт Засгийн газарт орсон чинь хэл ам нь олдохгүй, учраа олохгүй явж байгаа мэтээр ярьж байгаа нь улс төрийн зорилготой” гэсэн юм. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд