НДШ-ийн буцаан олголтыг 25-наас иргэдийн дансанд шилжүүлнэ

0
138

2022 оны дөрөвдүгээр сард нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50%-ийг буцаан олгох хуулийг УИХ баталсан билээ. Буцаан олголтыг он дуустал олгох юм.

Харин шимтгэлээ буцааж авч чадаагүй иргэд дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулахыг холбогдох газраас мэдээлсэн. Иргэд https://daatguulagch.ndaatgal.mn/#/account/login, E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн портал болон харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, сумын нийгмийн даатгалын тасаг, байцаагчид өөрийн биеэр очин дансны мэдээллээ засуулах боломжтойг уншигчдадаа эргэн сануулж байна.