No menu items!
HomeНийгэм"Бокавирус, метапневмовирус, Н-томуу нь 0-5 настай хүүхдүүдийг өвчлүүлж, ларингит хэлбэрээр хүндэрдэг"

“Бокавирус, метапневмовирус, Н-томуу нь 0-5 настай хүүхдүүдийг өвчлүүлж, ларингит хэлбэрээр хүндэрдэг”

-

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан “Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн 66 хувь нь амьсгалын замын халдварт өвчтэй байна. Харуулдан тандалтын нэгжүүдэд ирсэн сорьцод реновирус, бокавирус, хүний метапневмовирус, Н-томуу зэрэг вирус зонхилон илэрсэн. Мөн сорьцуудад SARS-Cov-2 коронавирусийн тандалтыг зэрэг хийхэд SARS-Cov-2-ийн илрэлт нэмэгдсэн.

Бокавирус, хүний метапневмовирус, Н-томуу нь 0-5 настай хүүхдүүдийг түлхүү өвчлүүлж, ларингит хэлбэрээр хүндрэл үүсгэдэг. Мөн энэ гурван вирусийн онцлог нь хурдан хугацаанд уушгины хатгаа үүсгэдэг өвөрмөц шинж тэмдэгтэй. Иймд бага насны хүүхдэд томуугийн шинж тэмдэг илэрч байвал дураараа эмчлэхгүйгээр заавал эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөе” гэлээ.

Амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн 10 орчим хувь нь томуу, томуу төст өвчтэй байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 16 хувь нь амьсгалын замын хүнд халдварын шалтгаантайгаар эмчлүүлж байгаа юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд