No menu items!
HomeХэн юу хэлэвХэн, юу хэлэв: Ковидын халдвар нэмэгдэх хандлагатай байна

Хэн, юу хэлэв: Ковидын халдвар нэмэгдэх хандлагатай байна

-

Ковид-19-ийн нөхцөл байдал ямар байгаа талаар албаны хүмүүсийн өгсөн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Ж.Байгалмаа:Ковид-19-ийн тохиолдлын тоо өмнөх долоо хоногоос ХОЁР ДАХИН нэмэгдсэн

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: Оны 44 дүгээр долоо хоногт КОВИД-19-ийн 700 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоосоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Мөн PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь хоёр дахин нэмэгдэж, таван хувьд хүрсэн. 

Тархалтын түвшинг улсын хэмжээнд авч үзвэл “Ногоон” байгаа ч цөөн хэдэн аймагт “Шар” болсон” гэв.

Түүнчлэн тэрбээр коронавирусийн хувилбарын тандалтын талаар “48 сорьцод хувилбарын тандалт хийхэд 37 сорьцод Омикроны ВА.5.2 хувилбар илэрсэн. Мөн нэг сорьцод BF.1, таван хүнд BQ.1.2 хувилбар илрээд байна. 

BF.1, BF.7, BQ.1.2 нь манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй Омикроны шинэ хувилбарууд юм. Дэлхий нийтийн нөхцөл байдлыг авч үзвэл BF.7 нь 80 орчим улсад, BQ.1 нь 50 улсад бүртгэгдсэн.

Омикроны BA5.1, BA5.2 нь бүртгэгдэж буй тохиолдлуудын 50 орчим хувийг эзэлж байна. Одоогоор BF.7, BQ.1.2 нь бага хувьтай илэрч байгаа ч халдварлах чадвар өндөртэй тул олон нийтийн газарт амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Мөн супермаркетын ажилтнууд, таксины жолооч, банкны теллер зэрэг дотор орчинд олон хүнтэй харилцдаг ажилтай хүмүүс амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай. 

/2022.11.11/

Б.Бямбадорж: Ковидын халдвар нэмэгдэх хандлагатай байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: Улирлын томуу, ковидын дэгдэлт зэрэгцэж байна. Улирлын томуугийн идэвхжил хоёр долоо хоногийн өмнөөс ихсэж, орны ачаалал нэмэгдсэн. Өнөөдөр ч идэвхжилийн зэрэг хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт ковидын халдвар авсан иргэдийн тоо гурван оронтой тоонд орсон буюу хамгийн ихдээ 306 хүн бүртгэгдсэн. Ковидын халдвар нэмэгдэх хандлагатай байна. Омикроны шинэ хоёр хувилбар бүртгэгдсэн. Вакцинжуулалтын идэвх сул байна. Улирлын томуугийн вакциныг эрсдэлтэй бүлгийн хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төв болон гэрээр нь хийж байгаа. Мөн дотор орчинд амны хаалт зүүж хэвших шаардлагатай байна.

/2022.11.14/

Ц.Билэгтсайхан: Долоо хоногт коронавируст халдварын 1192 тохиолдол илэрч байна

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан: Номхон далайн баруун бүс буюу манай бүс нутагт ковид-19, омикрон давлагаа, дэгдэлт үргэлжилж байна. Өмнөд Солонгос, Япон, Хятад улсад халдварын тархалт өндөр байна. Бусад орнуудад манай улсад бүртгэгдээгүй XBC, XBB зэрэг шинэ хувилбарууд тодорхойлогдож байна.

Манай улсын хувьд 45 дугаар долоо хоногт буюу, нэг долоо хоногт 1192 хүнээс халдвар илэрлээ. Өмнөх долоо хоногт 772 байсан бол 1192 болж өслөө. ПСР шинжилгээгээр илрэх хувь 5,9 болж нэмэгдсэн. Эрүүл мэндийн ажилтан ажлын байрнаас халдвар авах нөхцөл нэмэгдэж байна.

Сүүлийн хоёр долоо хоногийн шинжилгээгээр шинээр бүртгэгдсэн BQ1.2 хувилбар нийт сорьцод 30 хувь, BF7 хувилбар 1-ээс 8 хувь болтлоо өссөн.

/2022.11.18/

Ц.Чинбаяр: Ковидтой хүмүүст хоолой өвдөх, ханиалгах, халуурах, ядарч сульдах шинж нийтлэг илэрч байна

ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр: Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдварын улмаас 342 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн биеийн байдлын тухайд зургаа нь маш хүнд эрчимт эмчилгээний тасагт, 51 нь хүнд байгаа бол үлдсэн нь хүндэвтэр ангилалтай.

Коронавирусийн халдвар авсан 50 хүүхдийн хоёр нь эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. Жирэмсэн эмэгтэй харьцангуй багассан одоогоор гурван эх бий. ХӨСҮТ-өөс гадна ЭХЭМҮТ-д Ковидтой жирэмсэн эхчүүдийг эмчилж байгаа.

Коронавирусийн халдварын эмнэлзүйд илэрч байгаа шинж тэмдэг:

  • Хоолой сэрэвгэнэх
  • Хоолой өвдөх
  • Ханиалгах
  • Халуурах
  • Ядарч сульдах нийтлэг шинж тэмдэг илэрч байгаа.

Хавсарсан өвчтэй хүмүүст өвчин сэдрэх, ээнэгшил алдах, үүний улмаас эрчимт эмчилгээнд орох байдлууд үүсэж байна. 

Ковидын халдварыг өмнөх долоо хоногтой харьцуулахад нас баралт бүртгэгдсэн. Архаг хавсарсан өвчтэй хүн Ковидын халдвар авч эндэх тохиолдлууд гарч байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд