No menu items!
HomeУлс төр"Улстөрчид “10 их наядын хөтөлбөр“ нэрээр зээл авч хүүгийн зөрүүгээ улсаар төлүүлж...

“Улстөрчид “10 их наядын хөтөлбөр“ нэрээр зээл авч хүүгийн зөрүүгээ улсаар төлүүлж болохгүй”

-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Байнгын хороон дээр хоёр асуудал миний зүгээс тавьсан. Эхнийх нь УИХ-ын тогтоол дээр өрийн баталгаа гаргах асуудал. Хөгжлийн банкны ирэх онд төлөгдөх өрд ЗГ-ын өрийн баталгаа гаргаж төлөх асуудал яригдаж байгаа. Энэ батлагдах тийшээ болчихлоо. Энэ бол зээл төлөхгүй байх сонирхлыг л бий болгож байна. Тэр тусмаа нийгэм үүнийг юу гэж харах вэ. Улстөрчид нь танил тал, нөлөө бүхий компаниараа дамжуулаад зээл авчихдаг юм байна. Тэгээд төлдөггүй юм байна. 20 гаруй компани шалгуулахаар өгсөн байсан ч ардаа дандаа уяатай байдаг.

Нөгөө талаараа, Энэ Засгийн газрын баталгаа, өрийн асуудал өнөөдөр асар өнөр дүнтэй мөнгө гаднаас босгоно. Засгийн газрын бондын өгөөж бараг 40 хувь хүрчихсэн байгаа. Тийм л өндөр хүүтэй бонд гаргаж нөгөө зээлийг чин зээл авсан хүмүүс төлөх биш, Монголын төр баталгаа гаргаж төлөх болж байгаа байхгүй юу. Одоо энийг нь УИХ батлах гээд байж байна.

Загсийн газраас санаачилсан “10 их наядын хөтөлбөр” нэрээр арилжааны банкуудад зээлийн хүүгийн зөрүү олгоод байгаа асуудлыг тодорхой болго гэж хэлсэн. Янз бүрийн мэдээлэл ирж байгаа ч нягтлаагүй байгаа учраас хэлэхэд оновчтой биш байна. Бас л улстөрчид нь арилжааны банкуудаас зээл аваад хүүгийн зөрүүд 60 тэрбум төгрөгөөс авах асуудал яригдаж байна лээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд