No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Мишээл: Витамин Д дутагдсан үед нойргүйдэж, дархлаа суларч, халдварт өвчинд өртөмтгий болдог

Б.Мишээл: Витамин Д дутагдсан үед нойргүйдэж, дархлаа суларч, халдварт өвчинд өртөмтгий болдог

-

“УБ Сонгдо” эмнэлгийн дотрын тасгийн их эмч Б.Мишээл “Витамин Д ба түүний хэрэглээ” сэдвээр мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

– Д Витамины дутагдал хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ

– Витамин Д нь кальцийн шимэгдэлт, булчингийн хэвийн үйл ажиллагааг хангадаг бөгөөд дархлааны тогтолцоонд чухал нөлөөтэй. Витамин Д-г бид нарнаас авдаг. Мөн хоол хүнс, хүнсний нэмэлтээс авч болдог гэдгийг хүмүүс мэдэх байх.

Харин Витамин Д дутагдахад нөлөөлдөг нэг шалтгаан нь манай цаг агаар. Манай улс эрс тэс уур амьсгалтай, түүнийгээ дагаад сэрүүний улиралд бид арьсаа эл гаргадаггүй шүү дээ. Түүнээс шалтгаалаад нарны хэт ягаан туяаны үйлчлэлээс витамин Д-г авч чаддаггүй. Мөн хэрэглэж байгаа хүнснээс витамин Д-г авч чадаж байна уу, үгүй гэдэг нь бас хамаатай.

– Витамин Д дутагдсан үед ямар шинж илрэх вэ?

– Хамгийн түрүүнд амархан ядарч сульдана. Мөн яс, булчингаар өвдөнө. Ихэвчлэн нуруу өвдөх шинж илэрч болно. Түүнчлэн яс сийрэгжиж, нойргүйдэж, дархлаа суларч халдварт өвчинд өртөмтгий болдог.

– Бага насны хүүхдэд витамин Д дутагдвал ямар шинж илрэх вэ. Рахиттай болно гээд яриад байдаг шүү дээ?

– Хүнд хэлбэрийн Д витамины дутагдлын үед рахит буюу сульдаа өвчин үүсч болно. Тэрнээс өмнө дархлаа нь сулраад халдварт өвчинд өртөмтгий болдог. Мөн хүүхэд хоолон дургүй болж, амархан ядардаг.

– Витамин Д-г ямар хэмжээтэй хэрэглэвэл хэвийн гэж үзэх вэ. Архаг дутагдал гэхээр ямар хэмжээнд очихыг хэлж байна. Мөн витамин Д-ийн илүүдэл гэж байх уу?

– Витамин Д-ийн цусанд байх хэмжээ нь 30-70 нг/мл. Харин 30-аас доош орвол дутагдал, 70-аас дээш бол илүүдэл гэж үзнэ. Мөн илүүдэл болон дутагдлын эмчилгээ нь өөр. Дутагдлын үед витаминыг нөхөх зорилгоор өндөр тунгаар ууна. Дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бага тунгаар өдөр бүр уух шаардлагатай. Харин илүүдлийн үед витамины хорыг тайлах эмчилгээг хийдэг.

– Ямар хэмжээтэй витамин Д хэрэглэхээ хэрхэн мэдэх вэ?

– Эхлээд эмнэлгийн байгууллагад хандаж цусан дахь витамин Д-г тодорхойлуулах шаардлагатай. Ингэснээр тухайн хүнд өөрт нь таарсан тунгаар витамин Д-г хэрэглүүлнэ. Ер нь бол бага насны хүүхдэд өдөрт 400-800, насанд хүрсэн хүмүүст 500-1500, өндөр настанд 2000-аас дээш тунтай витамин Д хэрэглүүлэхийг олон улсад зөвлөдөг. Бид витамин Д-ийн дутагдалд орохгүй, хэвийн хэмжээнд нь барихын тулд саяын хэлсэн тунгаар зургадугаар сар хүртэл уух ёстой. Манай орон зургадугаар сараас эхлэн дулаарч, нарны элч наашилдаг. Өөрөөр хэлбэл арьс нь наранд эл байдаг учраас витамин Д-г авах боломжтой болдог.

– Витамин Д ямар хоол хүнсэнд агуулагддаг вэ?

–  Сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, далайн гаралтай хүнсэнд илүү их агуулагддаг. Тиймээс энэ төрлийн хүнсийг түлхүү хэрэглэж байх шаардлагатай. Гэхдээ эдгээрийг хэрэглэсэн ч гэсэн өдөр тутмын тунг хангалттай хэмжээгээр авч чаддаггүй. Тиймээс биологийн нэмэлт бүтээгдэхүүн ууж байх хэрэгтэй.

– Витамин Д хэрэглэж болохгүй, хориглох заалттай хүмүүс байдаг уу?

– Бий. Бөөрний архаг өвчтэй хүмүүс хэрэглэхгүй. Мөн А витамин уугаад 14 хонож байгаа бол уухыг зөвлөдөггүй. Түүнчлэн кальцийн хэмжээ их үед болон зуны улиралд хориглодог.

Эх сурвалж: Сонгдо подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд