No menu items!
HomeНийгэмНДЕГ: Хүүхдээ 3 нас хүртэл нь асрах чөлөөтэй байгаа эхэд НДШ-ийн хөнгөлөлт...

НДЕГ: Хүүхдээ 3 нас хүртэл нь асрах чөлөөтэй байгаа эхэд НДШ-ийн хөнгөлөлт үзүүлэх хуультай

-

Хүүхдээ гурван нас хүртэл нь асрах чөлөөтэй байгаа эхэд НДШ-ийн хөнгөлөлт үзүүлэх хуулийн зохицуулалтын талаар НДЕГ-аас мэдээлэв.

Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6-д заасны дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн сайн дурын даатгуулагч эхийн хүүхдээ гурван нас хүртэл нь асрах хугацаанд шимтгэлийн 50%-ийг тэтгэмжийн даатгалын сангаас, бусад эхийн шимтгэлийн 50%-ийг улсын төсвөөс хариуцан төлж байна.

Хүүхдээ гурван нас хүртэл нь асрах чөлөөтэй байгаа эхэд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх хуулийн зохицуулалтыг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж, 2021 оны байдлаар 25.4 мянган даатгуулагч эхийн шимтгэлд 5.5 тэрбум төгрөгийг тэтгэмжийн даатгалын сан, төрөөс хариуцан төлжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд