No menu items!
HomeУлс төрХ.Нямбаатар: Казино, морин бооцоот уралдаан болон төлбөрт тааварт тоглоомын хуулийг УИХ-д өргөн...

Х.Нямбаатар: Казино, морин бооцоот уралдаан болон төлбөрт тааварт тоглоомын хуулийг УИХ-д өргөн барина

-

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудлаа танилцууллаа. Бүлгээс Аялал жуулчлалын тухай болон Казиногийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улс КОВИД-ын өмнөх жил буюу 2019 онд 580,000 орчим жуулчныг хүлээн авч, 610 сая орчим ам.долларын орлого олсон статистик бий. КОВИД-ын дараах статистик гараагүй байна.

2020, 2021 онд жуулчингүй байсан. 2019 оны үед ДНБ-ий 6 орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж байжээ. Аялал жуулчлалын салбарын ДНБ-д үзүүлэх үр нөлөөллийг 30%-д хүргэх зорилт тавьж, 2023 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарлаж байгаа. Тиймээс Аялал жуулчлалын тухай хуулийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж арванхоёрдугаар сард багтаан батлуулна. 

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс визийн хамгийн сайн буюу визгүй ангиллын оронд багтсанаа олон улсад зарлах, Монгол руу ирэх агаарын тээврийн зардал хамгийн бага байх мэссэжийг өгөхөөр хуулийн төслийг боловсруулсан.

Мөн багц байдлаар Казиногийн хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөрт таавар тоглоомын тухай хууль гэсэн гурван хуулийг дагаж өргөн мэдүүлэхээр болж байна. Энэ лхагва гарагийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлөө авна” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд