No menu items!
HomeХүмүүсЖүжигчин Ч.Болдын тухай баримтууд

Жүжигчин Ч.Болдын тухай баримтууд

-

Жүжигчин Ч.Болд царай зүс, бие бялдраараа залуу эрэгтэй жүжигчид дундаа л толгой цохино. Сүүлийн үед гарч байгаа кино болгонд уригддаг эрэлттэй жүжигчин Чоймболын Болд Наймдугаар Богд Жавзандамба хутагт хааны  дүрийг бүтээж амжсан шинэ цагийн Богд. Тэрчлэн “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч” кинонд “Холливуд” Амараатай хосолсон. Тэрчлэн “Сүүн замын сахиул”, “Хүдэн”,  “Богд хаан”, “Босго тотго” “Монголын сүүлчийн хаан” “Надтай гэрлээч”, “Гангстерүүд” зэрэг олон киноны голд дүрд тоглосон. Монголын олон ангит “Бид дөрвийн хайр”, “Мөрдөгч” цувралд тоглосон эрэлттэй жүжигчин.

Жүжигчин СТА Ч.Болд сүүлийн үеийн дэлгэцийн урлагт хүч үзэж олон ч сайхан уран бүтээлийн ард гарч эрч хүчтэй, авьяастай, чадварлаг монголын кино урлагт өөрийнх нь орон зай байх болно гэдгээ хугацаа өнгөрөх тусам харуулсаар байгаа нэгэн. Мөн л оюутан ахуй наснаасаа кино урлагт хөл тавьж өдийг хүртэл хийж бүтээсэн хөдөлмөрөө үнэлүүлэн СТА цолоор энгэрээ мялаасан.

Олны анхаарлыг татдаг сайхан залуу Ч.Болд элдэв аманд өртөөгүй нь эрт гэр бүлийн амьдрал зохиосонтой нь холбоотой. Болдын том охин нь өсвөр насных, өндрөөрөө ааваасаа ч дутахгүй өсгөлүүн сайхан охин бий. Жүжигчин Ч.Болдын анхны гэргий нь орос бүсгүй гэлцдэг ч олны өмнө харагдаж байгаагүй.

Жүжигчин Ч.Болд, “Honeymoon” хамтлагийн ахлагч, “Маск” хамтлагийн жүжигчин Б.Солонго нар өнгөрсөн онд сүр дуулиантайгаар нэг гэрт орж байсан бол өдгөө шинэ хүнээ өлгийдөж авсан мэдээ байна. Жүжигчин Ч.Болдын хувьд өмнөх эхнэрээсээ 2 охинтой.

Харин Б.Солонго нь “Flash” хамтлагийн дуучин Бэбэтэй багагүй хугацаанд хайр сэтгэлийн холбоотой байсан. Өнгөрсөн 2020 онд дэлхийн нийтэд цар тахал ид дэлгэрч байх үед БНСУ-д эрүү нүүрний гажиг засуулах мэс засалд ороод ирсэн юм.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд