No menu items!
HomeНийгэмБ.Доржханд: ЭМД-аараа жилд гурван шүдээ үнэгүй эмчлүүлэх боломжтой

Б.Доржханд: ЭМД-аараа жилд гурван шүдээ үнэгүй эмчлүүлэх боломжтой

-

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах амбулаторийн амны хөндийн тусламж, үйлчилгээний талаар ЭМДЕГ-ын ОНХХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Доржханд танилцууллаа.

Тэрээр “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээ ЭМДҮЗ-ийн 01 дүгээр тогтоолоор зохицуулагддаг. 

Иргэн даатгуулагч амбулаторийн амны хөндийн тусламж, үйлчилгээг улсын эмнэлэг, аймгийн болон дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрийн өмчийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгээс авах боломжтой.

ЭМД-ын сангаас жилд гурав хүртэлх шүдний цогц тусламж үйлчилгээг 100% санхүүжүүлдэг” гэлээ.

Нэг шүдний эмчилгээг 48,000 төгрөгөөр тооцдог бөгөөд ЭМД-ын шимтгэл төлдөг бол улсын эмнэлэгт гурван шүдээ үнэгүй эмчлүүлэх боломжтой юм байна.

ЭМД-аар амны хөндийн тусламж үйлчилгээг үнэгүй үзүүлэх эмнэлгийн жагсаалтыг харах бол ЭНД дарна уу.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд