No menu items!
HomeНийгэмХүсэлт гаргасан ОХУ-ын бүх иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр...

Хүсэлт гаргасан ОХУ-ын бүх иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр гаргажээ

-

ОХУ-ын иргэдэд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан талаар албаны эх сурвалж хэвлэлд мэдээлжээ.

Тодруулбал, ОХУ-ын иргэд Монгол Улсад цаашид тодорхой хугацаагаар оршин суух хүсэлтээ өгч байгаатай холбогдуулан хүсэлтээ өгсөн ОХУ-ын иргэдэд зохих ангиллын оршин суух зөвшөөрлийг олгох шийдвэр гаргасан гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласан цагаас хойш тус улсын эрэгтэйчүүд эх орноосоо гарах гэж хил дээр урт дараалал үүсгэсэн тухай хэвлэлүүд мэдээлж байв.

Тухайлбал ОХУ цэргийн дайчилгаа зарласан өдрөөс хойш долоо хоногийн хугацаанд Алтанбулаг боомтоор Оросын 6,268 иргэн манай улсад орж ирсэн гэх ч мэдээлэл байгаа юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд