No menu items!
HomeУлс төр"Сугалаагаар цэцэрлэгт оруулдаг, бүртгүүлэх гэж эцэг эхчүүд хонон өнждөг байдал ариллаа"

“Сугалаагаар цэцэрлэгт оруулдаг, бүртгүүлэх гэж эцэг эхчүүд хонон өнждөг байдал ариллаа”

-

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцжээ.

Тэрбээр эхлээд Баянзүрх дүүргийн “Нарны үрс” цэцэрлэгт очсон байна. Тус цэцэрлэг нь 2015 онд ашиглалтад орсон, 160 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, нэмэлт элсэлтэд 60 хүүхэд хамруулан сургуулийн өмнөх боловсрол олгох аж.

Энэ жилээс цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа И-Монголиа цахим системээр хийж, 111.542 хүүхдийг хамруулах хүсэлт цахимаар илгээж, 90 гаруй хувь нь цэцэрлэгтээ элсжээ.

Нэмэлт элсэлтийг энэ сарын 10-наас бүртгэн, цэцэрлэгт хуваарилж бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна. Нэмж 29 мянган хүүхэд цэцэрлэгт авах боломжтой юм байна. Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж эцэг эхчүүд хонон өнжин дугаарладаг байдал энэ хичээлийн жилээс ариллаа гэж ЗГ-ын Хэвлэлийн албанаас мэдээлэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд