No menu items!
HomeНийгэмТ.Уянга: ҮОМШӨ-ний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг шимтгэл төлсөн хугацааг үл харгалзан олгодог

Т.Уянга: ҮОМШӨ-ний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг шимтгэл төлсөн хугацааг үл харгалзан олгодог

-

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын талаар Нийгмийн даатгалын улсын байцаагч Т.Уянга мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

– Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу?

– Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагч уг шалтгааны улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаанд алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох, нас барах зэрэг эрсдэл тохиолдох үед хуулиар тогтоосон болзол, журмын дагуу тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.

– Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний талаар мэдээлэл өгнө үү?

– Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа:

Үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ” гэнэ.

Богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордохыг “ХУРЦ ХОРДЛОГО” гэнэ. Хурц хордлогыг үйлдвэрлэлийн осолтой адилтгаж үзнэ.

Үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг “МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧИН” гэнэ.

ДААТГУУЛАГЧ НЬ:

  • Ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад
  • Ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа
  • Ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед
  • Ажилдаа ирэх, буцах замд осолд өртөх

Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болсон, ажлын байранд хурц хордлогод өртсөн болох нь тогтоогдсон тохиолдолд тус сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох бөгөөд шимтгэл төлсөн хугацааг үл харгалзан олгодог.

– Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөнийг хэрхэн тогтоох вэ?

– Өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж, байгууллага дээр гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тухайн байгууллагын дэргэдэх үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс 48 цагийн дотор судлан бүртгэж акт тогтооно. Тогтоосон актыг хөдөлмөрийн хяналтын болон, эрүүл ахуйн улсын байцаагч баталгаажуулна.

Сайн дурын даатгуулагч хувиараа хөдөлмөр эрхлэх явцдаа үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн бол тухайн оршин суугаа газрын засаг даргын томилсон байнгын комисст  мэдэгдсэнээ, тус комисс акт тогтооно.

Эх сурвалж: НДЕГ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд