No menu items!
HomeХэн юу хэлэвЭ.Амартүвшин: Ард түмэн, төр засаг өндрөөр үнэлж энэ сайхан шагналыг олгож байна

Э.Амартүвшин: Ард түмэн, төр засаг өндрөөр үнэлж энэ сайхан шагналыг олгож байна

-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Монголын сонгодог урлагийн дэг сургууль, чадвар, чансааг дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хэмжээний дуучин хэмээн үнэлэгдэн, олон улсад эх орныхоо нэр хүндийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв.

Тэрээр шагналаа авсныхаа дараа сэтгэгдлээ хуваалцлаа. 

Ардын жүжигчин Э.Амартүвшин “Өнөөдөр миний амьдралд хэзээ ч мартагдахааргүй гайхамшигтай түүхэн сайхан өдөр болж байна. Өнөөдөр дээд төр маань, эрхэм төрийн тэргүүн маань Монгол улсын ардын жүжигчин хэмээх энэ нэр хүндтэй сайхан шагналыг надад олголоо. Олон улсад эх орныхоо нэрийг гаргасныг маань өндрөөр үнэлж өнөөдөр энэ сайхан шагналыг олголоо гэж бодож байна. Монголынхоо нийт ард түмэнд, төрүүлж өсгөсөн аав ээждээ, эрдэмтэн багш нартаа, ажлын хамт олон, хань ижил, найз нөхөд, ах дүү төрөл төрөгсөд, намайг таньдаг бүх хүмүүстээ бүгдэд  нь баярлалаа гэж хэлмээр байна. 

Ямар нэгэн зүйл рүү хазайлгүй, зөвхөн зорьсон, дуртай, өөрийнхөө хүсэж мөрөөдсөн зүйлийнхээ хойноос явсны маань үр шим өнөөдөр гарч ард түмэн, төр засаг өндрөөр үнэлж энэ сайхан шагналыг олгож байна. Энэ нэр хүндтэй сайхан шагналыг дааж, Монгол улсынхаа нэрийг Олон улсад өндөрт өргөж явахын төлөө хичээнэ” гэлээ. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд