No menu items!
HomeЭрүүл мэндЭлэгЭлэгний өвчлөлийн үед дараах хооллолтыг зарчмыг баримтална

Элэгний өвчлөлийн үед дараах хооллолтыг зарчмыг баримтална

-

Элэг нь хүний биед маш чухал олон үүргийг гүйцэтгэдэг. Тодруулбал, цөс үүсэхэд оролцох, бие махбодыг хоргүйжүүлэх, хуучирсан цусны улаан эсийг задлах, эрдэс бодис, амин дэм, сахарыг хадгалах, бодисын солилцоог зохицуулах, цусны бүлэгнэлтэд оролцох зэрэг олон чухал үүргийг гүйцэтгэдэг байна.

Вирусын халдвар, насжилт, ажлын ачаалал, архины хэрэглээ, таргалалт, эмийн зохисгүй хэрэглээ зэрэг олон шалтгааны улмаас элэг хэмээх энэхүү амин чухал эрхтэн өвчилдөг.

Элэгний өвчтэй хүмүүсийн хувьд үндсэн эмчилгээ нь хоолны эмчилгээ юм. Учир нь хоол боловсруулах замын эрхтэн хамгийн түрүүнд хоолноос эмчилгээ авдаг. Тиймээс насан туршдаа хоолны гам барих хэрэгтэй болдог. Эмчилгээний хоолыг хэрэглэж байгаа нөхцөлд ямар ч архаг өвчин сэдрэхгүй. Энэ нь эмийн эмчилгээнээс илүү үр дүнтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Эмчилгээний хоол дотроо олон янз. Тухайн хүний биеийн онцлог, өвчлөлийн байдлаас шалтгаалаад хэдэн ч хэсэгт хуваагдаж болдог. Хамгийн гол нь өдөрт тодорхой цаг хугацаанд тогтмол хооллож занших хэрэгтэй. Хоол идэхдээ хангалттай цаг гаргах нь мөн чухал.

Элэгний өвчний үеийн хооллолтын ерөнхий зарчмын талаар НЭМҮТ-өөс дараах зөвлөмжийг хүргэсэн байна. Тодруулбал,

-Уураг агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх

-Хоногт хэрэглэх илчлэгийг хангалттай хэмжээгээр хэрэглэх,

-Хангалттай амин дэм, ялангуя В төрлийн амин дэмийг эмчийн заавраар хэрэглэнэ,

-Үр тариа, хүнсний ногоо, жимс голлон хэрэглэж, эслэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх,

-Бага багаар ойр ойрхон хооллох,

-Хоолны шимт бодисыг алдагдуулахгүй байх, шимэгдэлтийг сайжруулахын тулд жигнэх, чанах аргаар хоолыг бэлтгэнэ,

-Шарсан, хайрсан, даршилсан, нөөшилсөн, давсалсан, утсан болон өөх, тос ихтэй хүнсний бүтээгдэхүүн болон хоолыг хоолыг хориглох,

-Өөх тос, холестерины солилцоог сайжруулах хүнсийг хэрэглэнэ. Үүнд: аарц, өөх багатай бах, загас, овъёос, гурвалжин будаа, буурцаг, Е, С, В12, фолийн хүчил агуулсан хүнсний бүтээгдэхүүн багтана.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд