No menu items!
HomeЭрүүл мэндХЭН ЮУ ХЭЛЭВ: Тамхи, электрон тамхи нь амны хөндийн эрхтнүүдийн хорт хавдрыг...

ХЭН ЮУ ХЭЛЭВ: Тамхи, электрон тамхи нь амны хөндийн эрхтнүүдийн хорт хавдрыг үүсгэдэг

-

“Тамхинаас гаргагч” нэр зүүсэн электрон тамхины хэрэглээ сүүлийн үед эрчимтэй нэмэгдсэн. Судалгаагаар дэлхий дахинд хамгийн хурдацтай тархаж буй бараа бүтээгдэхүүнээр электрон тамхи нэрлэгдэж байгаа бөгөөд үүнийг гэрт, гадаа, гудамжинд, орцонд, ресторанд, лифтэнд гээд хаа саагүй баагиулах залуус олширсон байна. Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр нэгэн реппэр залуу Төрийн ордонд татаж, олны амны бай болж байсан цаг саяхан.

Үүний хэрэглээ хэрээс хэтэрснийг илтгэх нэгэн баримтыг дурьдая. Манай улсын ЕБС-ийн сурагчдын 14.1 хувь нь электрон тамхи татдаг гэсэн тоо баримт гарчээ. Тиймээс үүнийг анхаарах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Үүний цаад хор хөнөөл энгийн тамхитай адил, бараг илүү хортой байж болзошгүй гэдгийг мэргэжилтэн, судлаачид онцолж буй.

Тэгвэл мэргэжлийн эмч нар электрон тамхины хор хөнөөлийн талаар юу гэснийг эмхэтгэн хүргэе.

Тамхины орц, найрлагыг өөрчилснөөр хорт шинж чанар багасахгүй

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Сүүлийн үед электрон тамхины хэрэглээ дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Энгийн тамхинд донтолт үүсгэдэг никотин дунджаар 13.3-15.4мг байдаг бол электрон тамхины найрлагад никотин 0,5-15.4мг агуулагддаг байна. Мөн электрон тамхинд ууршимтгай органик уусгагч, никель, хар тугалга гэх мэт хортой химийн нэгдлүүд, диацетил зэрэг амт оруулагч хортой бодисууд агуулагдаж байдаг.

Тамхины орц, найрлагыг өөрчилснөөр тамхины хорт шинж чанарыг багасгаж болдог гэсэн ташаа  ойлголт түгээмэл байна. Тамхинд никотины хэмжээг багасгаснаар тамхи бага хортой болдог талаар шинжлэх ухааны ямар нэгэн нотолгоо олон улсын хэмжээнд байхгүй бөгөөд энэ аргыг тамхи үйлдвэрлэгч өөрсдийн бүтээгдэхүүнээ олноор нь борлуулах маркетингийн нэг арга болохыг ДЭМБ-аас улс орнуудад анхааруулсан.

СЭМҮТ-ийн их эмч С.Мөнхтуяа: Хор нөлөөгүй тамхи гэж байхгүй. Электрон тамхийг хэт өндөр авиан доор никитоныг атомжуулж гаргаж авсан. 16 мг никотин агуулагдаж байдгаас гадна химийн хорт бодисууд ихээр агуулна. Никотин нь донтуулах үйлчилгээ үзүүлж, тамхины шалтгаант сэтгэцийн болон, зан үйлийн эмгэг үүсгэдэг. Тиймээс утаат тамхинаас ялгаагүй хортой нөлөө үзүүлнэ.

Электрон тамхи, халаадаг тамхиуд нь 400C-ын өндөр халууныг шууд уушгинд хүргэснээр хорт хавдар үүсгэх нөхцлийг бүрдүүлнэ. Үүнийг хэрэглэснээр богино хугацааны дараа, нэг сарын дараа ч хор нөлөө нь илэрдэг. Ялангуяа, амны хөндийн эрхтнүүдийн хорт хавдрыг илүү их үүсгэж байна. Утаат тамхинаас илүү хортой гэж болно. Хуулийн цоорхойг ашиглан буруу сурталчилгаагаар залуучуудыг уруу татаж байгааг анхаарах хэрэгтэй.

/Нэгдүгээрт Эрүүл мэнд нэвтрүүлэг/

“УБ Сонгдо” эмнэлгийн эмч Б.Мишээл: Электрон тамхи нь дотроо никотин болон амт, үнэр оруулагч химийн нэгдэл агуулсан бүтээгдэхүүн. Тос болон химийн нэгдлүүдийг ууршуулах төхөөрөмж ашиглан амьсгалын зам руу оруулдаг. Амт, үнэр оруулагч бодисууд нь халах процессын нөлөөгөөр задарч, амьсгалын зам руу орсноор уушгинд тодорхой хэмжээний сөрөг нөлөө, гэмтэл үүсгэж байдаг.

Тамхинаас гарах нь тухайн хүний ухамсрын л асуудал. Электрон тамхи, өөр бусад vape төхөөрөмж ашиглаад тамхинаас гарах боломжгүй.

Элекрон тамхи нь хор нөлөөгүй зүйл биш. Түүнд агуулагддаг никотин болон бусад химийн элементүүд нь уугшийг тодорхой хэмжээгээр гэмтээж, өвчин үүсгэдэг.  Энгийн тамхи электрон тамхи хоёрын хор нөлөө адилхан. Бараг элекрон тамхи гэж нэрлэгдэж байгаа vape нь илүү хортой байж болзошгүй. Амт, үнэр оруулагч бодис бүр хүний бие, организмд нөлөөтэй. Хэрхэн нөлөөлж байгааг судлаачид тэр бүрчлэн судалж гаргаагүй байна.

Электрон тамхи уушгийг гэмтээдэг талаар Хятад улсад хулгана дээр хийсэн туршилт судалгаа гарсан. Энэ судалгаагаар уушгины хавдар, бөөр, давсаг, шээсний замын өөрчлөлтүүдийг үүсгэдэг гэсэн дүгнэлт гарсан.

АНУ-д сүүлийн нэг жилийн хугацаанд электрон тамхи болон бусад төхөөрөмжөөр үүсгэгдсэн өвчлөл гэсэн шинэ нэршил гарсан байна. Жилийн хугааанд 2800 гаруй хүн уг өвчнөөр өвчилсөн байна. Өвчлөгсдийн дийлэнх нь залуучууд, 3/2 нь эрчүүд гэсэн судалгаа байдаг. Мөн дээрх судалгааны дүнгээр амьсгалын дутагдлын улмаас 68 хүн нас барсан гэх тооцоо бий.

Электрон тамхи хэрэглэгчид амьсгаадах, цээжээр өвдөх, дотор муухайрах, халуурах зэрэг тодорхой шинж тэмдэгүүд илрэх нь даамжирсаар амьсгалын дутагдалд хүргэж болзошгүй. Энэ цаашлаад уушгины эргэшгүй өөрчлөлтөд оруулах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

/”Сонгдо” подкаст/

Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг: Манай улсын хувьд тамхитай холбоотой статистик үзүүлэлтүүд өндөр байгаа нь анхаарах асуудал боллоо. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 50 хувь, эмэгтэйчүүдийн 15 орчим хувь нь тамхи татдаг. Сүүлийн үед залуучууд электрон тамхийг хэрэглэх болсон. Нийтий дунд “Электрон тамхи нь хор багатай, бусдыг дам тамхидалтад өртүүлдэггүй” гэсэн төөрөгдөл их байгаа учраас анхаарах шаардлагатай.

Электрон тамхины асуудал судлаачдын анхаарлыг татаж байна. Одоогоор эцсийн дүгнэлтүүд гараагүй ч урьдчилсан байдлаар уушгины хорт хавдар үүсгэх магадлал бүхий 2-3 мянган хорт бодис агуулагддаг, дам тамхидалт үүсгэдэггүй гэдэг нь худал гэдэг нотлогдсоор байна.

/Нэгдүгээрт Эрүүл мэнд нэвтрүүлэг/

“УБ Сонгдо” эмнэлгийн зүрх судас, цээжний хөндийн мэс засалч, анагаах ухааны доктор Б.Хашчулуун: Энгийн тамхи никотины агууламжтай байдаг учраас уушгины хавдар үүсэхэд нөлөөлнө гэж үздэг. Харин электрон тамхи нь никитоны агууламж бага хэдий ч хий ханиалгалтыг ихэсгэдэг. Ингэснээр амьсгалын замын бусад өвчнүүдийг үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган: Сүүлийн жилүүдэд электрон тамхины хэрэглээ нэлээд нэмэгдсэн. Үүний хор уршиг хэдэн жилийн дараа гарах, ердийн тамхинаас илүү хор уршиг үзүүлэх эсэхийг тааж мэдэхгүй. Уушгины хорт хавдраас гадна магадгүй булчирхайн хорт хавдрын өвчлөл ихсэхийг одоо хэлж мэдэхгүй шүү дээ. Хор уршгийг нь мэддэг бол татгалзах л хэрэгтэй.

Тамхины хэрэглээ нь толгой, хүзүүний хорт хавдар үүсгэгч гол шалтгаан болдог талаар мэргэжлийн эмч нар онцолжээ. Электрон тамхи нь янжуур тамхитай адил хор нөлөөтэй гэж үзвэл энэ төрлийн хавдар үүсгэгч гол хүчин зүйл болох нь гарцаагүй.

Хавдар судлалын үндэсний төвийн Толгой, хүзүү нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч С.Денис: Толгой хүзүүний байрлалтай хорт хавдар дотроо амны хөндийнх дийлэнх хувийг эзэлдэг. Энэ төрлийн хавдрыг чухам юунаас болж үүсээд байгааг анагаах  ухааны түвшинд олон улс орнууд судалсаар байгаа ч яг бат нотолсон зүйл одоогоор байхгүй байна. Харин үүнд нөлөөлж буй хэмээн үзэх хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, архи тамхины зохисгүй хэтрүүлсэн хэрэглээ. Харин дараа нь таарамж муутай хиймэл шүд.

Eguur.mn, 2022.08.04

“Толгой, хүзүүний хэсэгт байрлалтай эрхтнүүдийн хавдар үүсэх шалтгааны нэгдүгээрт архи, тамхины хэрэглээ ордог”

Хавдар судлалын үндэсний төвийн толгой, хүзүүний мэс заслын их эмч Ц.Одонтунгалаг: Толгой, хүзүүний хэсэгт байрлалтай эрхтнүүдийн хавдар үүсэх шалтгааны нэгдүгээрт архи, тамхины хэрэглээ ордог. Тамхи, архийг хоёуланг нь хэрэглэдэг бол амны хөндий, залгиур, төвөнх гэх мэт эрхтнүүдэд хавдар үүсэх эрсдэл улам бүр нэмэгдэнэ.

Сүүлийн үед багалзуур, ам, залгиурын хавдарт вирус нөлөөлж байна гэж үзэж байгаа. Хөгжилтэй орнууд хавдар үүсгэх гол шалтгаан тамхи гэдэг үздэг.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд