Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзунд Соёлын гавьяат зүтгэлтэн цол олголоо.
Боловсрол, соёлын салбарт тасралтгүй 30 шахам жил хөдөлмөрлөж, 300 гаруй бүтээл туурвин олон нийтийн хүртээл болгож, олон арван залуу уран бүтээлчдийг бэлтгэн сургаж, ард иргэд, хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх үйлсэд олон арван санал санаачилга гарган ажилласан, соёл урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Лето Мюзик” ХХК-ийн захирал Бадарууганы Наранзунд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.
Түүнийг бид “Хүмүүс” буландаа онцолж байсан билээ. Мэдээллийг ЭНД дарж уншаарай.