No menu items!
HomeХөтөчХорт хавдрын хими, туяаны өдрийн эмчилгээний зардлыг ЭМДС-гаас бүрэн хариуцна

Хорт хавдрын хими, туяаны өдрийн эмчилгээний зардлыг ЭМДС-гаас бүрэн хариуцна

-

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолд хорт хавдрын үеийн эмчилгээний төлбөрийг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцхаар тусгажээ.

Хорт хавдрын эмчилгээнд бай эмчилгээ, хими, туяаны өдрийн эмчилгээ гэх мэт дөрвөн төрлийн эмчилгээ багтсан бөгөөд тэдгээрийн зардал болох 66.000-4.000.000 төгрөгийг ЭМДС-гаас бүрэн хариуцах ажээ.

Тэгвэл ямар тусламж үйлчилгээ үүнд хамаарч байгааг дор дэлгэрэнгүй хүргэе.

1. Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээ /эмийн эмчилгээ/ – Нийт зардал нь 450000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй.

2. Хорт хавдрын химийн өдрийн бай эмчилгээ /эмийн эмчилгээ/ – Нийт зардал нь 4000000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй.

3. Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээ /энгийн туяа эмчилгээ/ – Нийт зардал нь 66000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй.

4. Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээ /шугаман хурдасгуурын аргаар хийх туяа эмчилгээ/ – Нийт зардал нь 350000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй.

Дээрх эмчилгээг ЭМД-аар хийж буй эмнэлгүүдийн мэдээллийг авах бол ЭНД дараарай

Жич: Оношийн код болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭМДЕГ-аас лавлана уу.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд