No menu items!
HomeХэн юу хэлэвС.Амарсайхан: Ипотекийн зээлийг банкууд зогсоох ёсгүй, санхүүжилт нь хэвийн байгаа

С.Амарсайхан: Ипотекийн зээлийг банкууд зогсоох ёсгүй, санхүүжилт нь хэвийн байгаа

-

Ипотекийн зээлийн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан хэвлэлийнхэнд дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Ипотекийн зээлийг банкууд зогсоох ёсгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл МонголБанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос бидэнд өгч байгаа мэдээллээр санхүүжилт гардгаараа гарч байгаа. Харин ямар хэмжээтэй, яаж гаргах вэ гэдэг нь тухайн банкны асуудал.

Өнгөрсөн онд Засгийн газраас хоёр их наядын санхүүжилтийг ипотекийн зээлд 6 хувийн хүүтэй гаргаж өгсөн. Гүйцэтгэл нь оны эхний улирлын байдлаар 60 хувьтай байна. Монголбанкнаас сар болгон 30 тэрбум төгрөгний санхүүжилт гарч байгаа” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд