No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Пүрэвдорж: Шударгаар шимтгэлээ төлчхөөд байхад бага тэтгэвэр олгодог хуулиа л өөрчлөөд өгөөч

Б.Пүрэвдорж: Шударгаар шимтгэлээ төлчхөөд байхад бага тэтгэвэр олгодог хуулиа л өөрчлөөд өгөөч

-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өндөр насны тэтгэвэр тогтоолтын талаар байр сууриа дахин илэрхийлэв.

Тэрбээр “УИХ-ын гишүүд хөдөөгөөр явж иргэдтэй уулзалт хийсэн. Уулзалтаар их сэргэлтийн бодлого ч билүү, тэрийгээ хийчихвэл эдийн засаг сайхан болчихно гэж МАН-ын гишүүд ярьсан байна лээ. Та нарын уулзалтад дандаа МАН-ын гишүүд ирсэн учраас бүх иргэдийн үг сайн хүрээгүй гэж бодож байна.

Манай Дуут сумын иргэн “Манайд 4,050 төгрөгөөр дизель түлш зарж байхад зарим гишүүн 700 төгрөгөөр борлуулж байна гэж “донгосоод” зогсож байх юм, ямар амьдралаас тасархай байдаг юм бэ” гэсэн.

Зарим гишүүд хөдөөгөөр явахдаа бидний өргөн барьсан тэтгэврийг долоо биш таван жилийн цалингийн дунджаас тогтоодог болох хуулийн төслийг буруугаар мушгисан байна лээ. Үнийн өсөлт, хүмүүсийг ядууруулж байгаагаа ярихгүй байж УИХ-ын гишүүний өргөн барьсан хуулийг буруугаар ойлгуулаад явсан хэд хэдэн гишүүн байна. Тэдний хэлсэн үгнүүд нь группт /фейсбүүк/ тавигдсан байна лээ.

Ахмадууд шударгаар тэтгэврийн шимтгэлээ төлчхөөд буцаагаад авах болохоор бага тэтгэвэр авдаг. Энэ хуулиа л өөрчлөөд өгөөч.

Хэрэв тэтгэврийг таван жилээр тогтоовол жилдээ таван тэрбум төгрөгний л зардал гарна. МАН-ын гишүүдийн бага төлж байгаад гэнэт их төлчихнө гэж айгаад байгаа асуудлыг журмалж болно шүү дээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд