No menu items!
HomeХэн юу хэлэвД.Амарбаясгалан: Гишүүдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага байна

Д.Амарбаясгалан: Гишүүдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага байна

-

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өчигдөр болж сонгуулийн тухай хууль буюу сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар эцсийн шийдвэрийг гаргасан. Уг асуудалд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Парламентын гишүүд иргэдээ төлөөлөх чадвартай байх ёстой гэсэн том шалгуур бий. Олон Улсын жишгийг харвал, АНУ гэхэд нэг парламентын гишүүн 30 мянган иргэнийг төлөөлөх тооцоог хийж гаргасан байдаг. Манай улстай ижил орнуудыг харьцуулвал, парламентын нэг гишүүн нийт иргэдийнхээ нэг хүрэхгүй хувийг төлөөлдөг жишиг байна. Гэтэл өнөөдөр манай улсад нэг гишүүн нийт иргэдийнхээ 1.4 хувь орчмыг төлөөлж байгаа нь төлөөллийн ардчиллыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн үг.

Тодруулбал, парламентын гишүүд төлөөлөгчийнхөө үүргийг чанартай биелүүлж чадахгүй байна. Парламентын гишүүд хэт цөөн байгаагаас болж нэг гишүүнд төвлөрөх эрх мэдэл харьцангуй өндөр болсон. Ингэснээр төрийн ажлын, институт хоорондын зохист харилцаа бий болж чадахгүй, ажил нь хэвийн явагдахгүй нөхцөл бүрдсэн.

Парламентын гишүүн ямар байх ёстой, ямар үүрэг оролцоотой байх, иргэдээ хэрхэн төлөөлөх зэргийг бид түлхүү ярих ёстой.

Дэлхийд парламентын гишүүдийн тоог тогтдог 7 төрлийн аргачлал байна. Энэ аргачлалуудаар үзвэл гишүүдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага байна”гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд