No menu items!
HomeХэн юу хэлэвЛ.Оюун-Эрдэнэ: Тавантолгойтой холбоотой луйвар удахгүй зогсоно, би зорилгоосоо ухрахгүй

Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойтой холбоотой луйвар удахгүй зогсоно, би зорилгоосоо ухрахгүй

-

БНХАУ-аас их хэмжээний зээл авах эсэх асуудал цахим орчинд түгээд байгаа. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өглөө.

Тэрээр “Гашуунсухайтын төмөр замыг гацааж, Тавантолгойн аман дээрээс хямдхан нүүрс авч хилийн үнээр зарахгүй байх сонирхолтой бүлэг хүмүүс бий. Ер нь 30 жилийн алдаа завхарлыг засах гэж их л юм болж байна.

Гашуунсухайтын төмөр зам тавигдахад нүүрс тээвэрлэдэг нөхдүүдийн хувьд том эрх ашиг нь хөндөгдөнө. Ийм болохоор олон нийтийн анхаарлыг хандуулах гэсэн акц явж байна.

Нэгд, ийм асуудал огт байхгүй. Байх боломжгүй юм. Хоёрт, ийм асуудал гаргаж тавилаа гээд би зорилгоосоо огт ухрахгүй. Тавантолгойтой холбоотой луйврын асуудал удахгүй зогсоно. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг хоёр дахин нэмэгдэнэ.

Эрдэнэт үйлдвэр өмнө 300-350 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлж байсан. Харин одоо 1.2 их наядыг төвлөрүүлж байна. Энэ бол тооны зөрүү. Яг үүнтэй адил Гашуунсухайтын төмөр зам тавигдаж, хил холбох терминал хийгдэхэд хил дээр зарах нүүрсний үнэ хоёр дахин нэмэгдэнэ. Тэгэхээр энэ их далд эдийн засаг ил болох юм. Цаашдаа боомт цахимжиж, асуудлуудаа шийдээд явна” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд