No menu items!
HomeОнцлох"Элэгний дельта вирусын эсрэг Hepcludex эмийг ЭМДС-гаас хөнгөлттэй олгохоор төлөвлөж байна"

“Элэгний дельта вирусын эсрэг Hepcludex эмийг ЭМДС-гаас хөнгөлттэй олгохоор төлөвлөж байна”

-

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 2022.06.10 үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. 

Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд элэгний дельта вирусын халдвартай иргэдийн 50 хувиас дээш хувийг эмчилгээнд хамруулах ажлын явцын талаар танилцуулав.

Улсын хэмжээнд 2020 онд гепатитын дельта вирусын халдвараар 20-44 насны хүмүүс зонхилон өвдөж байгаа тул иргэдийг элэгний дельта вирусын оношилгоо, шинжилгээнд эрт хамруулах нь элэгний вирусээс үүдэлтэй хорт хавдрын шалтгаант өвчний нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтойг салбарын сайд тодотгоод 2021 онд бүртгэгдсэн нийт гепатитын цочмог халдварын 10 хувийг дельта вирусын халдвар эзэлж байна. Гепатит В вирусын халдвартай иргэдийн 60 хувьд нь дельта вирусын халдвар хавсарсан байх тооцоолол байдаг. Энэ тооцооллоор авч үзвэл манай улсад элэгний В вирус оношлогдсон 260 мянган иргэдээс 150 мянга нь В болон дельта вирусын хавсарсан халдвартай байна гэж байлаа. 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд элэгний дельта вирусын халдвартай иргэдийн 50 хувиас дээш хувийг оношилгоо, эмчилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Оношилгооны чиглэлээр Монгол Улсад гепатитын вирусын халдварын илрүүлэг шинжилгээг нийт 14 лаборатори, үүнээс идэвхжил тодорхойлох шинжилгээг 8 лаборатори хийж байна. Эмчилгээний чиглэлээр элэгний вируст гепатитын эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 30-70 хувь хүртэл хөнгөлөн иргэдэд олгож байна.

Үүнд, элэгний В  вирусын 5 нэрийн 8 төрлийн эм, элэгний С вирусын 3 нэрийн 8 төрлийн эмийг олгож байна. Үүний нэгэн адил элэгний дельта вирусын эсрэг Hepcludex эмийг  эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй олгохоор төлөвлөж байна. Hepcludex эмийг 2021 оны А/347 дугаар тушаалаар 2 жилийн хугацаагаар өнчин эмийн жагсаалтад оруулсан. Ингэснээр Монгол Улс уг эмийг импортлон эмчилгээнд хэрэглэх нөхцөл бүрдсэн. Энэхүү эм нь 1995 оноос эхлэн судлагдаж, 2014 оноос Европын орнуудад эмнэлзүйн туршилтыг эхлүүлэн, 322 өвчтөнд хэрэглэсэн бөгөөд эрүүл мэндийн ноцтой хүндрэл гараагүй, эмчилгээний үр дүн сайн гэж үнэлэгдсэн гэж байлаа.  

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд