No menu items!
HomeЭрүүл мэнд"Зориулалтын бус саванд хүнсний зүйл хийх нь янз бүрийн өвчлөлийн шалтгаан байж...

“Зориулалтын бус саванд хүнсний зүйл хийх нь янз бүрийн өвчлөлийн шалтгаан байж болзошгүй”

-

ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор, хоол зүйч М.Пүрэвжав зөвлөж байна.

Хүнсний сав баглаа, боодол тэр тусмаа сүү, цагаан идээг ямар саванд зөөж, хийж, үйлдвэрлэж байна вэ гэдэг нь чухал. Монголчуудын хувьд гайхалтай бүтээгдэхүүн нь айраг, гүүний саам юм. Айрагны талаар гадны болон дотоодын эрдэмтдийн хийсэн олон судалгаа бий.  Эдгээр бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Тухайлбал, цөс хөөдөг, элгийг чухал шим тэжээлээр хангадаг. Гүүний сүү эхийн сүүтэй ойролцоо бүтэцтэй учир эрүүл мэндийг дэмждэг.

Мөн гүүний саам, айраг нь витамин C гэх зэрэг олон шим тэжээлээр баялаг учраас эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой. Жишээлбэл, Чернобилийн атомын цахилгаан станц дэлбэрсний дараа Монгол Улсад атомын цахилгаан станцын хордлогод орсон хүүхдүүдийг авч ирж эмчилсэн түүх бий. Эмчилгээндээ гүүний, саам, айраг ашиглаж, цацраг идэвхийн хорыг гадагшлуулж, эмчилсэн байдаг.

Айргийг хөхүүрэнд бүрж, цагаан идээ боловсруулах өвөрмөц технологиор хийдэг. Нутаг бүрийн айраг өөр.

Хүнсний болон усны зориулалттай цэнхэр сав гэж бий. Гэхдээ өнгөндөө учир нь байгаа юм биш. Хамгийн гол нь савыг үйлдвэрлэхдээ ямар зориулалтаар үйлдвэрлэсэн бэ гэдэг нь чухал. Полимер материалын зориулалтаас хамаараад юунд хэрэглэх нь тодорхойлогдоно.

Монголчуудын хэрэглээд байгаа цэнхэр сав нь гол төлөв арьс ширний үйлдвэрт  химийн бодис, цавуу зэргийг хийхэд ашиглагдсаар ирсэн.

Гэтэл энэ саванд ундны ус хийх, айргаа бүрэх, өрмөө хадгалах болсон нь магадгүй хорт хавдар, янз бүрийн өвчлөлд өртөөд байгаа шалтгаан байж болзошгүй. Полимер материал бүхий савны хорт бодисууд биед орсноос өвчлөл үүсч байхыг үгүйсгэхгүй. Өвчлөл үүсгэхгүй гэдгийг баталгаажуулсан судалгаа байхгүй.

Монголчууд өрмийг гүзээнд эсвэл модон торхонд хадгалдаг уламжлалтай. Гэтэл энэ цэнхэр саванд хийснээр хурдан гашилж, хөгцөрдөг гэдгийг малчид маань өөрсдөө хэлдэг.

Тиймээс хүнсний зориулалтын бус саванд цагаан идээгээ үйлдвэрлэх, хэрэглэх, зөөхөө болиосой гэж хэлэхийг хүсч байна.

Эрүүл мэнддээ анхаарч сав суулганы хэрэглээгээ анхаарч, зөв сонгох шаардлагатай.

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд