No menu items!
HomeСэдэвНДЕГ: ҮОМШӨ-ий тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход дараах баримт бичгийг бүрдүүлнэ

НДЕГ: ҮОМШӨ-ий тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход дараах баримт бичгийг бүрдүүлнэ

-

Нийгмийн даатгалын цахим гарын авлагаас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын талаарх мэдээллийг хүргэж байна.

  • Үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ” гэнэ.
  • Богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордохыг “ХУРЦ ХОРДЛОГО” гэнэ. Хурц хордлогыг үйлдвэрлэлийн осолтой адилтгаж үзнэ.
  • Үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг “МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧИН” гэнэ.

Даатгуулагч дараах тохиолдолд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөж гэмтсэн, өвчилсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болсон, эсхүл амь насаа алдсан бол үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан  өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно.

  • Ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад
  • Ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа
  • Ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед
  • Ажилдаа ирэх, буцах замд осолд өртөх

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөнийг судлан бүртгэх:

Албан журмын даатгуулагч: Байгууллагын дэргэдэх үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс 48 цагийн дотор судлан бүртгэж, акт үйлдэн ажлын 3 өдөрт багтаан хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ.

Сайн дурын даатгуулагч: Оршин суугаа орон нутгийн засаг захиргааны дэргэдэх үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс ажиллана.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр:

Тэтгэвэр

  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Тэтгэмж

  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх төлбөр

  • Хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед) хийлгэх зардлын тодорхой хувийг нөхөн олгох
  • Зайлшгүй шаардлагаар гадаадад хийлгэсэн эмчилгээний зардлыг жишиг үнээр тооцон төлөх

Тэтгэврийн даатгалын шимтгэл

  • ҮОМШӨ-ний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөх

Рашаан сувиллын тусламж, үйлчилгээний зардал

  • Рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалд сувилуулах зардал
  • Рашаан сувилалд ирж, очих унааны зардал

Урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал

  • ҮОМШӨ-нөөс урьдчилан сэргийлэх сургалт
  • ҮОМШӨ-нөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон сурталчилга

ҮОМШӨ-НИЙ ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТАХИР ДУТУУГИЙН ТЭТГЭВЭР

Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн  чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон бол шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзахгүйгээр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгоно.

  • ХЧА 10% хүртэл бол Хөдөлмөрийн хөлс, түүнтэй  адилтгах орлогоос 10 хувиар бодно.
  • ХЧА 10%-аас дээш бол Хөдөлмөрийнхөлс, түүнтэй адилтгах орлогоос ХЧА-ын хувиар бодно.
  • ХЧА хувь хэмжээ, хугацааг Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

ҮОМШӨ-НИЙ ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭР

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагч нас барсан тохиолдолд түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн  чадваргүй гишүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоно.

Тэжээгчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос:

  • 1 гишүүнтэй бол 50 хувь
  • 2 гишүүнтэй бо 75 хувь
  • 3 ба дээшгишүүнтэй бол 100 хувь

ҮОМШӨ-НИЙ ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. Ингэхдээ шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 100 хувиар тооцож, ажлын өдрөөр бодож олгоно.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:

1. Иргэний үнэмлэх

2. Нийгмийн даатгалын дэвтэр (2021 оноос өмнөх)

3. Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх)

4. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт

5. Үйлдвэрлэлийн ослын акт

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд