No menu items!
HomeНийгэмН.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

-

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөөний 10:00 цагийн орчимд нээлттэй эхэлсэн.

Шүүх хуралдаан эхлэх үеэр түүний өмгөөлөгч Л.Данзанноров хохирогчийн зүгээс гаргасан хохирол зардлыг төлсөн баримтыг танилцууллаа. Тэрбээр “363 сая төгрөгийг өмнөх төлсөн хохирол дээрээ нэмж төлсөн баримт байна. Хохирогчийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зарим баримтыг гаргаж өгч байгаа. Цаашдын амьжиргаа гэр бүл, үр хүүхдэд нь хэрэг болох болов уу гэсэн үүднээс өөрийн гэр бүлийн захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаар харилцан ярилцаж зөвшилцсөн. Энэ талаарх баримтуудыг гаргаж өгч байна” гэлээ. 

Шүүх хуралдааны үеэр хохирогч Нандинцэцэгийн өмгөөлөгч н.Баасанжаргал шүүх хуралдааны яллах дүгнэлт уншиж сонсгох, гэрч Т.Ганзул, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гал-Эрдэнэ нарын мэдүүлгийг сонсох, нотлох баримт шинжлэх судлах хэсгийг бүхэлд нь хаалттай явуулах санал гаргасан байна.

Харин хохирогчийн өмгөөлөгч н.Бат-Ерөөлт яллах дүгнэлт унших хэсгийг бүхэлд нь нээлттэй сонсгож бусад хэсгийг хаалттай горимоор явуулах санал гаргажээ.

Хэсэг хугацааны дараа ХУД, БГД, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэл мэдээллийн ажилтан Г.Оюунцэцэг “Шүүх хурал нээлттэй-хаалттай горимоор явагдана” хэмээн мэдээлэл өгөв.

Шүүх хуралдаан 13 цаг 30 минутын үед 14:00 цаг хүртэл завсарлага аваад байсан бол хугацаа дуусаж, шүүх хуралдаан хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж байна.

Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтуурсан үедээ өөрийн найз Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан. Улмаар Э.Энхбат амь насаа алдсан харамсалтай явдал болсон билээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд