No menu items!
HomeНийгэм"Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнд эргэлзэх хэрэггүй"

“Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнд эргэлзэх хэрэггүй”

-

Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудал олны анхаарлыг татаад буй. МХЕГ-аас төлөвлөгөөт бус хяналт, шалтгалт үргэлжилж, “Эм Ди Си Пи” зэрэг 20 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лац тавьж битүүмжилсэн талаар мэдээлсэн билээ.

Чанар, стандартын шаардлага хангаагүй мах, махан бүтээгдэхүүний асуудалтай холбогдуулан Монголын махны холбооноос мэдээлэл хийлээ.

Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат: Маханд химийн бодис хольсон үйлдвэр манай холбоонд нэгдэлгүй байдаг. Холбоонд багтдаг махны үйлдвэрүүд долоо хоног тутам бүтээгдэхүүнээ лабораториор шинжлүүлдэг. МХЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо хамтраад үе үе хяналт, шалгалт явуулдаг. Экспорт хийх үйлдвэрүүдийг тухайн орноос тусгай баг ирж шалгадаг. Зөвхөн импортлогч орны саналаар дулааны аргаар боловсруулж, хөлдүү, түүхийгээр гаргадаг. Лабораторийн бүх шинжилгээг хийж гаргаж байгаа.

“Мах маркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болор: Монголын махны холбоонд 60 гаруй компани гишүүнчлэлтэй байдаг. Бүх компани Олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо, ISO стандартыг нэвтрүүлсэн.

Бид өдөр болгон түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл дээж авч, 100 гаруй нэр төрлийн шинжилгээнд хамруулж хэрэглэгчдэдээ нийлүүлдэг.

Тиймээс олон нийт, ард иргэддээ хандаж хэлэхэд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ямар ч эргэлзээгүй шүү. Хиам, хиаман бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй гэж бүү туйлшраасай. Бид ямар ч эргэлзээгүй, аюулгүй  бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд