No menu items!
HomeНийгэмШ.Чимэдцэеэ: Д.Түвшинжаргалд 93 сая төгрөг өгөх дутуу гээд тэтгэврийн дансыг минь хаачихлаа

Ш.Чимэдцэеэ: Д.Түвшинжаргалд 93 сая төгрөг өгөх дутуу гээд тэтгэврийн дансыг минь хаачихлаа

-

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ болон Ардын жүжигчин Д.Түвшинжаргал нарын гэр бүлийн маргаан олны анхааралд орж, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ хэд хэдэн удаа хэвлэлд хандаж байсан билээ.

Тэгвэл уг асуудал одоо ч бүрэн шийдэгдээгүй байгаа бололтой. Хэдхэн хоногийн өмнө “ДУУНД ЗАЛБИРСАН ТАВИЛАН“ тоглолтоо хийсэн дуучин Ш.Чимэдцэеэ фейсбүүк хуудсандаа дараах мэдээллийг оруулжээ.

Тэрбээр “Сайн байцгаана уу Эрхэм монголчууд минь. Яачихсан хууль шүүх, яачихсан шийдвэр биелүүлэх, ямар гээчийн их шуналтай хүн энэ тэр гэхээрээ ийм байдаг байнаа. “Дуунд залбирсан тавилан” тоглолт хийсний маргааш шүүхийн шийдвэр биелүүлэх газраас Төгөлдөр гэгч залуу ирж таны нөхөр байсан Түвшинжаргал гэдэг хүн 2 хоноод л надруу залгаад шүүхийн шийдвэрээ биелүүлээч гээд утасдаад байнаа. Хоол хамт идэж ярилцаж сууя гээд байнаа.

Та одоо 93 сая төгрөг өгөх дутуу. Танд газар байна уу. Таны унаж байгаа машин таны нэр дээр байдаг уу гэж нилээн айлгаж байлаа. Тэгэхээр нь би тэтгэвэрийнхээ тал мөнгөөр сар алгасахгүй төлж байгаа. Өөр арга байхгүй шүү гэтэл та одоо тоглолт хийгээд баяжсан, гэхээр нь ийм ийм зардал гарсан зардлаа ч нөхөж чадаагүй байна гээд зардлын баримтаа үзүүлтэл таны машин дээр шийдвэр биелүүлэх ажиллагаа явуулна гээд гарсан. Гэтэл 5р сарын 23нд тэтгэвэрийн дансыг минь хаачихсан. Би тэтгэвэрийн дансанд үлдсэн мөнгөө авдаггүй юм. Яагаад гэвэл том ач минь 12р анги төгсөнө. Сурлагандаа гайгүй юм гадагш аятайхан сургуульд явуулчихвал дүү нартаа дэм болох байх гэж бодоод түүндээ хадгалж байлаа. Гэтэл миний тэтгэврийн дансан дээр ажиллагаа явуулчихаж. Ямар хэцүү хорвоо вэ. Ямар ханаж цаддаггүй шунал вэ. Би уул нь тэр хүнийг унах унаадтай, эд хогшил бараг насаараа идэх юмтай болгосон доо. Одоо би яах вэ, яаасан дээр юм бол” гэжээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд