No menu items!
HomeУлс төрХуулийн төсөл: Улсын ерөнхий прокуророор заавал прокурор хүнийг томилохгүй

Хуулийн төсөл: Улсын ерөнхий прокуророор заавал прокурор хүнийг томилохгүй

-

Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг маргаашнаас хэлэлцэж эхлэхээр болоод буй.

Дагалдах хууль болох Прокурорын хуульд заавал прокурорын албан тушаал хашиж байсан хүн Улсын Ерөнхий прокуророор томилогддог байх гэдэг заалтыг өөрчилөхөөр тусгасан байна.

Тодруулбал, Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсгийг “прокурорыг” гэснийг “Монгол Улсын иргэнийг” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Прокурорын тухай хуулийн 45.4 дэх хэсэгт “Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно” хэмээн заасан байдаг.

Энэхүү өөрчлөлт нь улстөрч Улсын ерөнхий прокурорт нэр дэвших, томилогдох хуулийн цоорхой үүсэх вий гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэвлэлд байр сууриа илэрхийлээд байгаа билээ.

Тэрбээр, “Прокурор бол шүүх эрх мэдлийн бүрэлдэхүүн хэсэгт ордог. Шүүх эрх мэдэл улс төрөөс ангид, хараат бусаар үйл ажиллагаа явуулах учиртай. Улстөрийн албан тушаал хашиж байсан хүмүүс шүүх эрх мэдлийн оройд залардаг байж болохгүй.

Улстөрийн намын дарга байсан Д.Дорлигжав Ерөнхий прокурор болоод тухайн үедээ МАН-ын гишүүнчлэлтэй 18 аймгийн Засаг даргад хэрэг үүсгэж байсан гэж яригддаг шүү. Хичнээн сая долларыг рекэтлэж, шантааж хийсэн. Тэрийг нь яриад байдаг ч шалгадаггүй” гэсэн юм.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд