No menu items!
HomeНийгэмНЭМГ: Ковид-19-өөр сүүлийн 3-6 сарын дотор өвдсөн бол холын зайн гүйлтэд оролцохоос татгалзахыг зөвлөж байна

НЭМГ: Ковид-19-өөр сүүлийн 3-6 сарын дотор өвдсөн бол холын зайн гүйлтэд оролцохоос татгалзахыг зөвлөж байна

-

Улаанбаатар марафон-2022 олон улсын гүйлтэд оролцогчдод Нийслэлийн эрүүл мэндийн газраас дараах зөвлөмжийг өглөө.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 05 дугаар сарын 28-ны өдөр “Улаанбаатар марафон -2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулагдана. Улаанбаатар марафонд хүчээ сорьж, амжилттай оролцоход тань туслах дараах зөвлөмжийг хүргэж байна.

Бүтэн марафон 42190 метр, хагас марафон 21095 метр зайд зөвхөн гүйлтээр хичээллэгчид оролцох нь зүйтэй байдаг.

ХЭРЭВ ТА

• Зүрх судас, уушгины архаг өвчтэй,

• Гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовиур илэрсэн

• КОВИД-19 халдвараар сүүлийн 3-6 сарын дотор өвдсөн,

• Хэт тарган, хэт туранхай,

• 18 нас хүрээгүй, өндөр настан бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, холын зайн гүйлтэнд оролцохоос татгалзахыг зөвлөж байна.

Та марафон гүйлтэд оролцохоор шийдсэн бол дараах зөвлөмжинд анхаарлаа хандуулна уу.

1. Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцоорой.

2. Спортын болон харьяа хорооны өрхийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч гүйлтэнд оролцохын өмнө дүгнэлт гаргуулаарай..

3. Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, 48 цагийн өмнөөс усыг бага багаар уух нь зохимжтой.

4. Архи,согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалд хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглоно.

5. Марафон гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уугаарай.

6. Гүйлтийн үед нарны малгай болон тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно.

7. Гүйлтийн өдөр гэмтэл, холголтоос сэргийлж шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх.

8. Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа сольж, өмсөх.

9. Марафон гүйлтийн өмнө болон дараа биеийн жингээ үзэж, алдсан жингийн 1 кг тутамд 1 литрээр тооцож усыг бага багаар уугаарай.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ

Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын, төрийн үйлчилгээний...

Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл болон “Элдэв-Очир” маркийг ЮНЕСКО бүртгэжээ

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгөөс "Эзэн Богд Чингис хаанаас эхэлсэн Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл" ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн...

трэнд