No menu items!
HomeЭрүүл мэнд"Өглөөний цай уухгүй байх нь цөсний өвчлөлд тодорхой хэмжээгээр нөлөөлнө"

“Өглөөний цай уухгүй байх нь цөсний өвчлөлд тодорхой хэмжээгээр нөлөөлнө”

-

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн эмч, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Б.Ганзориг Элэг, цөс, нойр булчирхайн хавдрын өвчлөлийн талаар дараах зөвлөгөөг хүргэлээ.

Б.Ганзориг: Аливаа хавдрыг үүсгэж буй хүчин зүйлс нь гадаад болон дотоод гэж ялгагдана.

Гадаад хүчин зүйлсэд:

-Идэж буй хоол хүнс

-Агаарын бохирдол

-Архи, тамхины хэрэглээ

-Элэг, цөсний өвчлөлд махны хэрэглээ нөлөөлнө

Дотоод хүчин зүйлсэд:

-Удамшил

-Генийн эмгэг зэрэг

Хавдрын өвчлөлийг яг тийм шалтгааны улмаас үүслээ гэж оноож хэлэхэд хэцүү. Ихэнхдээ гадаад хүчин зүйлсийн шалтгаантай байх магадлал өндөр.

Манай улсын хувьд хавдрын өвчлөл дэлхийн дунджаас өндөр байгаа. Ялангуяа элэг, ходоодны хавдрын 100 мянган хүн ам дахь тохиолдлоор дэлхийд тэргүүлээд байна.

Нойр булчирхайн архаг, цочмог үрэвсэл

Архаг үрэвсэлтэй удаан хугацаанд яваад байх нь хавдар үүсэх суурь болдог. Нойр булчирхайн үрэвсэл үүсгэх олон шалтгаан бий. Өндөр хөгжсөн орнуудын хувьд цөсний замын чулуунаас шалтгаалсан нойр булчирхайн үрэвсэл элбэг бол манай улсын хувьд хоол унд, архины шалтгаант нойр булчирхайн үрэвсэл өвчлөлийн дийлэнх хувийг эзэлдэг.

Ялангуяа баяр наадам, тэмдэглэлт баяр ёслолуудын дараа өвчлөл нэмэгддэг. Тостой хоол идээд хүйтэн зүйл, тэр дундаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотойгоор нойр булчирхай цочмогоор үрэвсдэг.

Нойр булчирхайн үрэвслийн үед илрэх шинж тэмдэгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хурц хоол хүнс, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний дараа аюулхай орчмоор бүсэлж, ороож өвдөх

-Бөөлжих

-Гүйлгэх- бага зэрэг хурц хоол хүнс хэрэглэсний дараа гүйлгээд байвал нойр булчирхайгаа үзүүлэх, шинжлүүлэх хэрэгтэй.

-Цөсний замын чулуу юунаас болж үүсдэг вэ, сүүлийн үед залуучуудад тохиолдох болж?

-Зөвхөн хорин хэдтэй залуус бус хүүхдүүд ЭХЭМҮТ-д цөсний хүүдийгээ авахуулах мэс засалд орж байгаа тохиолдлууд байдаг. Энэ нь амьдралын хэв маяг, хөдөлгөөн, хооллолт, өөх, тосны зохистой хэрэглээ, жингийн илүүдэлтэй холбоотой.

Өөх, тосыг огт хэрэглэхгүй байж болохгүй. Ялангуяа манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд бүх энергиэ өөхнөөс л авна. Хэтрүүлэн хэрэглэх нь үрэвсэлт өвчин үүсгээд байгаа юм. Хүний биед орсон өөх тосыг цөс ялгарч, шимэгдүүлдэг. Тиймээс огт хэрэглэхгүй, бага хэрэглэх аваас цөсний агшилт муудаж, цөс өтгөрснөөр цаашлаад чулуу үүсдэг. Зохистой хэрэглээ л чухал.

Өглөөний цай уухгүй байх нь цөсний өвчлөлд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Монголчуудын дийлэнх нь өглөөний цайгаа уухгүй, орой унтахын өмнө их иддэг. Энэ бол буруу. Өглөөдөө ядаж зүсэм талх ч болтугай идэж, цөсөө ялгаруулж байвал зүгээр.

Залуучууд цөсний чулуугаа авахуулахаар ирдэг л дээ. Цөсний чулуутай гэж оношлогдсон тохиолдол бүрд хагалгаа хийж чулууг авах шаардлагагүй. Цөс хүний биед тодорхой хэмжээний гүйцэтгэх үүрэгтэй.

Хагалгаа хийлгэснээр хүндрэл гарах, хүндрэлгүй хийгдсэн ч цөсний хүүдий авахуулсны дараах хам шинж илрэх эрсдэлтэй.

Ойр ойрхон өвдөх, дахилт өгөх, чулуу нь цөсний замыг таглах, цочмогоор үрэвсэх зэрэг тохиолдолд л мэс засал хийнэ.

Гол нь чулуу цөсний хүүдийд байна уу, цөсний зам буюу сувагт байна уу гэдгийг ялгаж оношлох шаардлагатай. Сүүлийн үед сувгийн чулуу үүссэн тохиолдол ихсээд байна. Сувгийн чулуу үүссэн тохиолдолд дурангийн хагалгаанаас гадна ходоодыг дурандаж, чулууг гэдэс рүү оруулах зэрэг нэмэлт ажиллабаруудыг хийдэг. Эдгээр нь эргээд нойр булчирхайг үрэвсүүлэх эрсдэлтэй.

Элэгний өвчлөлийн талаар анхаарах зүйлс?

-Элэг “дүлий” эрхтэн гэж ярьдаг. Тиймээс жижиг зангилаа үүсэхэд төдийлөн зовиур өгөөд байдаггүй. Манай улсын хувьд элэгнйи хавдрын өвчлөлийн 75 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна гэх статистик бий. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байх нь чухал. ЭХО шинжилгээгээр өвчлөлийг илрүүлнэ.

Хавдар үүсэхэд гадаад, дотоод шалтгаанууд нөлөөлнө. Элэгний өвчлөлд махны хэрэглээ нөлөөлдөг гэх судалгаа байдаг. Хэт их хэрэглээний улмаас элгэнд төмөр их хуримтлагдсанаар эсийг гэмтээж, хавдар үүсэх нөхцөл болдог. Эрт цагийн монголчууд өвлийн улиралд махаа хэрэглэж, энергиэ авдаг, зуны цагтаа элгээ цэвэрлээд бараг хэрэглэдэггүй байсан. Тэр бол зөв зүйл юм.

Гадаад хүчин зүйлсийн шалтгаант өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломжтой. Хүмүүс тамхи гэхээр зөвхөн уушгийг л гэмтээдэг гэж ойлгоод байдаг. Гэтэл тамхи ходоодны хавдар үүсэхэд бүр илүү нөлөөтэй. Бүхий л хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийн нэлээд дээгүүр яваа. Тиймээс гадаад эрсдэлт хүчин зүйлсээс л сэргийлэх нь чухал юм.

Эх сурвалж: Нэгдүгээрт эрүүл мэнд нэвтрүүлэг

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд