No menu items!
HomeУлс төрУИХ-ын гишүүдэд хилийн хориг тавих санал шүүхэд хүргүүлжээ

УИХ-ын гишүүдэд хилийн хориг тавих санал шүүхэд хүргүүлжээ

-

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох тухай саналыг шүүхэд хүргүүлжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, мөн Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр нарт Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, чанаргүй зээлтэй холбоотойгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр шийдвэрлэх аж.

Өмнө нь тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлсэн билээ. Гэвч УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар УЕП-оос гаргасан саналын дэмжих боломжгүй гэж үзсэн юм.

Тодруулбал, “УЕП, холбогдох байгууллагууд, нэр бүхий гишүүдээс мэдүүлэг, тайлбар авлаа. АТГ-аас гишүүдийг нэг л удаа дуудаж, гэрчээр оруулсан. Гишүүдийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй” гэх үндэслэлээр прокурорын саналыг хүлээж аваагүй хэмээн тайлбарлаж байв.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд